Нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчийн цалинг нэмнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 31

2023 оны улсын төсвийн тухай хуулиар төрийн албан хаагчдад олгох цалин, урамшуулалд дараах дөрвөн төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Улсын хэмжээнд /хот болон орон нутагт/ :

 

  • Төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын цалинг нэг суурьтай болгоно. 165 ялгаатай цалингийн системтэй байсныг 20 ялгаатай цалинтай болгож байна. Ингэснээр суурь цалингийн ялгааг бууруулж, үүний нөлөөллөөр ялгавартай бага цалинтай байсан хүмүүсийн цалин нэмэгдэнэ.

 

  • Төрийн албан хаагчдын ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам олгодог болгож өөрчилнө. Одоогоор 5-10, 10-15 гэсэн жилээр энэхүү нэмэгдлээ авдаг. Энэ өөрчлөлтийг хийснээр 1 жил ажиллавал нэг хувь, 2 жил ажиллавал хоёр хувь, 3 жил ажиллавал гурван хувь гэх мэт цалин нь нэмэгдэнэ.

 

  • Төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй болон байгууллагын туслах чиг үүргийг хэрэгжүүлж буй ердийн ТҮ-ний ажилчдын цалинг 6-8 хувиар нэмэгдүүлнэ. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаж байна.

Нэмэлтээр орон нутагт хэрэгжих:

 

  • Төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл өгөх боломжтой болж байна. Орон нутгийн суурь зардал дээр нь 20 хувиар тооцож улсын төсвөөс олгон, үлдсэн 80%-ийг тухайн орон нутгийн төсвөөс олгох боломжтой.

Дээрх цалингийн тогтолцооны шинэчлэлд 168 мянга орчим төрийн албан хаагч хамрагдах бөгөөд үүнд 266 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
энхзул (202.5.199.63) 2023 оны 01 сарын 02

6-9% ч гэх шиг арайч дээ том доромжлол

0  |  0
энхзул (202.5.199.63) 2023 оны 01 сарын 02

боловсролын салбарт ажиллаж буй ажилчид яагаад цалин нэмдэггүй юм бэ \n

0  |  0
зочин(150.129.143.153) 2023 оны 01 сарын 01

73000 бага цалин авагчдад 420-530 болгосны 9,5тэрбум, 168000 төрийн алба хаагчдад 266 тэрбум гэхээр нэг төрийн алба хаагчийн цалин дунджаар 1сая580мянган төгрөгөөр нэмэгдэх юм уу?

0  |  0
Top