ИПОТЕК: 63.200 зээлдэгч энэ сараас зээлээ төлж эхэлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 01 сарын 02

Ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулсан 63.200 зээлдэгч 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хуваарийн дагуу зээлийн төлөлтөө хийж эхлэх юм. 

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар болон банкуудын эх үүсвэрээр нийт 6.6 их наяд төгрөгийн зээлийг 109.8 мянган өрхөд олгоод буй юм.  

Цар тахлын хуулийн дагуу хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оныг дуустал 5 удаа хойшлуулсан. 

Сүүлийн буюу 5 дахь удаагийн төлбөр хойшлуулалтаар 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63.2 мянган зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан юм. 

Дээрх зээлдэгчид 2022 оны  дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оныг дуустал нийт 195.12 тэрбум төгрөг (77.9 тэрбум үндсэн төлбөр, 117.3 тэрбум төгрөгийн хүүний төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулжээ. 

Ипотекийн төлбөр хойшлуулсан зээл (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо

Тэдгээр зээлдэгчид энэ оны эхний сараас эхлэн зээлээ төлөх юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ддд(192.82.69.191) 2023 оны 01 сарын 02

Үхэх гэж байгаа юм шиг гуйж яадгийн, бузар Хашчулуун гэж нэг доктор нэр зүүсэн луйварчинг л цээжлээд ав. Хэдэн хувиа хичээсэн тэнэг залуу гишүүдэд нөлөөлсөн биз дээ, тиймээс тэр нутгийн сонгогчид байвал үр хүүхдийг чинь хэн гуч, дөчин жил мөлжиж байгааг мэдэхчээ болоод дараа нь бүү сонго, Хүн амын цөөхөн хэсэг гэв үү, бүгдэд чинь хамаатай шүү

0  |  0
Монгол иргэн(139.5.216.186) 2023 оны 01 сарын 02

8 хувийн хүүг 6 хувь болгоод өгөөч. Тэрнээс ипотекийн зээлийг тэглээд өг гэж хэзээч хэлээгүй бөгөөд тэмцээгүй билээ

1  |  1
Top