Гадаад валютын нөөц сүүлийн 6 сард анх удаа $3 тэрбум давлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 01 сарын 03

Гадаад валютын албан нөөц 2022 оны 12 дугаар сард 3 тэрбум 399 сая 600 мянган ам.долларт хүрчээ. Энэ нь өмнөх арваннэгдүгээр сараас 15.82%-иар өссөн, оны эхнээс 22.14%-иар буурсан үзүүлэлт юм. 

Сануулахад, сүүлийн жил гаруйн хугацаанд буурсаар байсан гадаад валютын нөөц өнгөрсөн арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар 2 тэрбум 935 сая 100 мянган ам.долларт хүрч, өмнөх сараас 5.35 хувь буюу 149 сая ам.доллароор нэмэгдсэн. Энэ нь гадаад валютын нөөц сүүлийн 12 сард анх удаа 5% давж өссөн үзүүлэлт болж байсан. 

Тэгвэл арванхоёрдугаар сарын дүнгээр өмнөх сараас 464 сая ам.доллароор өсжээ.

Төв банк 2022  оны эхнээс арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн байдлаар 22.50 тонн алт худалдан авсан. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар өссөн үзүүлэлт.

2022 онд 20 тонн үнэт металл худалдаж авахаар ажиллаж буйгаа мэдэгдэж байсан. Энэ нь одоогийн ханшаар тооцвол тэрбум гаруй ам.доллараар валютын нөөцийг нэмэгдүүлнэ гэсэн үг гэж Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хэлж байсан. Тэгвэл арванхоёрдугаар  сарын 26-ны өдрийн байдлаарх худалдан авсан алтны хэмжээ 22.50 тоннд хүрсэн юм.

Монголбанк 2023 оны анхны гадаад валютын дуудлага худалдаагаар 3447.27 төгрөгийн ханшаар 30 сая ам.доллар нийлүүлжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.111.180.213) 2023 оны 01 сарын 03

top xulgaich naraa bari

0  |  0
Зочин(202.126.90.105) 2023 оны 01 сарын 03

Hulgai bagasch bgaa yum bna daa

0  |  0
Зочин(124.158.65.244) 2023 оны 01 сарын 03

Хулгай хийхгүй улсаа бодвол мөнгөтэй болох боломж байна даа хариуцлагаа шат шатандаа сайжруулья хуулиа чангатгая

3  |  0
Top