Инфляц буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 12 дугаар сард өмнөх оны мөн үеэс 13.2 хувиар өссөн гэж ҮСХ-ноос мэдээллээ.
Сануулахад, инфляц 2022 оны 11 дүгээр сард 14.5%-иар өссөн үзүүлэлттэй байсан юм. Тэгэхээр оны сүүлийн сард инфляцын эрчим буурчээ.
12 дугаар сард инфляц 13.2 хувиар өсөхөд:
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 15.4 хувь
- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.1 хувь
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 18.5 хувь
- Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 15.4 хувь
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 17.4 хувь
- Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 6.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн гэж ҮСХ-ноос тайлбарлалаа.
Сэтгэгдэл ( 0 )