Монгол Улс 2022 оны эхнээс он дуусталх 12 сард импортоор нийт 8704.4 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2021 оны мөн үетэй харьцуулахад 1858.9 сая ам.доллароор буюу 27.2 хувиар өссөн байна гэж ГЕГ-аас мэдээллээ.
Эрдэс бүтээгдэхүүний импортын 87.9 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна. Нефтийн бүтээгдэхүүний импортын биет хэмжээ 68.8 мян.тонноор, үнийн дүн нь 591.8 сая ам.доллароор тус тус өсжээ.
1 тонны импортын хилийн дундаж үнэ 641.6 ам.доллароос 940.4 ам.доллар болж өссөн байна. Үүнд, автобензиний импортын дундаж үнэ 682.8 ам.доллароос 825.1 ам.доллар хүртэл өсжээ.
Дизель түлшний импорт биет хэмжээ 6.9 мян.тонноор буурч, үнийн дүн 369.6 сая ам.доллароор, дундаж үнэ нь 380.6 ам.доллароор тус тус өссөн байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд:
Машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 1265.1 сая ам.доллар буюу 14.5 хувь;
Эрдэс бүтээгдэхүүн 1960.3 сая ам.доллар буюу 22.5 хувь /үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 1723.6 сая ам.доллар буюу 87.9 хувь/;
Хүнсний бэлэн бүтээгдэхүүн 781.2 сая ам.доллар буюу 9.0 хувь;
Авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 1696.1 сая ам.доллар буюу 19.5 хувь;
Хуванцар болон хуванцар эдлэл, хаймар түүгээр хийсэн эдлэл 345.3 сая ам.доллар буюу 4.0 хувь;
Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 812.8 сая ам.доллар буюу 9.3 хувь;
Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 596.9 сая ам. доллар буюу 6.9 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүн нийт дүнгийн 85.7 хувийг бүрдүүлж байна.
Сэтгэгдэл ( 1 )
энэ их мөнгө гадагшаа урсаж , гадныхныг баяжуулаж байна даа. Дотооддоо юм үйлдвэрлэж эзспортод гаргаж гаднаас ашиг олох ухаан дутмаг ,гадны бренд шүтсэн үхэр монголчууд