Газрын кадастрын нэгдсэн системд газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нарын хүсэлтийг шийдвэрлэх, бүртгэлийг баталгаажуулах ажлыг хэрэгжүүлснээр улсын хэмжээнд нийт нийт 979,697 газар бүртгэгдэж, баталгаажсан гэсэн мэдээллийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өглөө.
2022 оны байдлаар Газрын биржийн цахим системээр нийт 12,880 газрын дуудлага худалдаа, 624 газрын төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, 76,817 газрын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг бүртгэж оруулжээ.
Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг танхимаар зохион байгуулж байх үед жилд дунджаар 4 тэрбум төгрөг улсын төсөвт ордог байсан бол цахимаар зохион байгуулснаар 24.7 тэрбум төгрөг болж 6.1 дахин нэмэгдсэн гэв.
Сэтгэгдэл ( 0 )