Засгийн газрын өнөөдрийн /2023.01.11/ хуралдаан дээр Сангийн яамнаас 2022 оны төсвийн гүйцэтгэлийг танилцууллаа.
Сангийн сайд Б.Жавхлан улсын төсвийн алдагдал буурч, төсвийн тэнцэл 1.4 их наяд төгрөгөөр сайжирсан талаар мэдээлснийг /ЭНД/ хүргэсэн.
Тэрээр үргэлжлүүлэн "2022 оны төсвийн тэнцэл сайжирч, алдагдал буурч гарахад дараах макро үзүүлэлтүүд голлон нөлөөлжээ.
Эдийн засгийн өсөлт. Эдийн засгийн өсөлтийг бид жилийн эцэс гэхэд 2.6-аас 3 хувийн хооронд байна гэсэн хүлээлттэй байсан бол жилийн эцсийн нийт өсөлт 4 хувьд хүрлээ. Энэ нь 2020 онд унаад байсан -4.6 хувийн эдийн засгийн уналтаас хойш 2021, 2022 онуудад дараалан эдийн засгийн өсөлт бий боллоо гэсэн үг.
Мөн төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг байх байсан нь 979.3 тэрбум болж буурлаа. Энэ нь мөн л 2020 онд 12 хувийн алдагдалд хүрч байсан төсвийн алдагдлыг жил бүр шат дараатай бууруулж ирснээр ийнхүү үр дүнд хүрлээ.
Экспортын дүн. Экспортын дүн бол урьд өмнө хүрч байгаагүй 12.5 тэрбум долларын экспорт хийж чадлаа.
Импорт мөн л тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Гэхдээ зөрүү нь 3.8 тэрбум буюу манай худалдааны тэнцэл ийнхүү сайжирч нэмэгдэж гарсан нь энэ оны эдийн засгийн өсөлт болон төсвийн алдагдлыг бууруулахад нэлээн том нөлөөлөл үзүүлсэн.
Мөн экспорт дотроо биет хэмжээгээр хамгийн том тоо бол нүүрс байна. Өнгөрсөн оны тавдугаар сард төсвийн тодотгол хийх үед нүүрсний экспортыг жилийн эцсээр 18 сая тонн байна гэж тодотгол хийсэн бол 2022 оны 31-ний өдрийн байдлаар 18 биш 31.7 сая тонн нүүрсийг экспортолж чадсан байна. Энэ бол мөн төсвийн орлого, валютын орлого нэмэгдэхэд гол нөлөө үзүүлсэн" хэмээв.
Сэтгэгдэл ( 2 )
Салбар бүрийн хулгайг нь зогсоовол бид нар олигтой цалин аваад гайгүй амьдрах байх. Даанч хулгайчууд бүгдийн хамаад гуйлгачин болгоодибайна
хулгайлж идэхгүй болохоор хоёр сар дотор ийм байна жилд хулгай хийгүй бол бүр өндөр гаргна даа