СХД | Тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орно

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 01 сарын 12

Сонгинохайрхан дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй 800 гаруй бага насны хүүхэд амьдардаг гэсэн судалгаа бий. Тусгай хэрэгцээт цэцэрлэгийн шаардлага их байдаг боловч дүүргийн хэмжээнд байтугай улсын хэмжээнд ч хуруу дарам цөөн байдаг.

Тиймээс улсын төсвийн хөрөнгөөр дүүргийн 28 дугаар хороонд дахин нэг тусгай хэрэгцээт хүүхдүүдийн цэцэрлэг байгуулах ажлыг тусгасан. Тус цэцэрлэг 2023 онд ашиглалтад орохоор барилгын ажил үргэлжилж байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт тусгай хэрэгцээт хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар төлөвлөсөн. Энэ цогцолбор ашиглалтад орсноор Баянгол дүүргийн 70, Хан-Уул дүүргийн 63 дугаар сургуулийн ачаалал буурна гэж албаныхан тооцоолжээ. Цогцолбор нь ердийн сургууль, цэцэрлэгт явахад бэрхшээлтэй буюу байнгын асаргаатай, саажилттай хүүхдүүдэд боловcролын болон сэргээн засах эмчилгээ, нийгмийн хөгжил, хамгааллын үйлчилгээг хүргэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top