СХД: Хүүхэд хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг эрчимжүүлнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 03

 

Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2023.04.03/ боллоо. Хурлын эхэнд өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврыг биелэлттэй танилцлаа.

Тухайлбал тоглоомын талбайн стандарт аюулгүй ажиллагааны байдалд шалгалт хийж, худалдаа, үйлчилгээний газар болон гадна хаяг, хаягийн байгууламжийн стандартыг хангуулах ажлыг зохион байгуулж, зөвшөөрөлгүй байршуулсан 68 хаяг, самбар буулган, “Хотоо угаая” аянд дүүргийн 1842 аж ахуйн нэгж байгууллагууд нэгдэж хайс, хашлага, ойр орчмын 50 метрийг цэвэрлэсэн байна.

Мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсээс ирэх 5 дугаар сард болох “Стратегийн команд штабын сургалт”-ын хүрээнд мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг чадавхжуулах сургалт орсон.

Өнөөдрийн хурлаар хөдөлмөр эрхлэлтийн талаар хийж хэрэгжүүлж байгаа ажлаа эрчимжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхэд хамгаалал, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлуудыг эрчимжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлыг хангасан худалдаа, үйлчилгээний байгууллагуудын судалгааг гаргах, дүүргийн хэмжээний ногоон байгууламжийн судалгаа гаргах, хөрөнгө оруулалт, барилга угсралтын ажил зогссон сургууль, цэцэрлэгийн судалгааг гаргах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох хэлтэс, байгууллагуудад өгөв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top