Төсвийн бодлого тогтворгүй, тооцоолол бодитой бус байж ирсэн гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 01 сарын 16

Монгол Улс 2012 оноос хойш 2012, 2018, 2019 оныг эс тооцвол бүх онуудад 1-2 удаа төсвөө тодотгож ирсэн нь төсвийн бодлого тогтворгүй, төсвийн тооцоолол бодитой бус байсныг илтгэж байна гэж Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэллээ. 

Төсвийн тодотголын батлагдсан он цагийг харуулбал:

 

  • 2012 оны төсөв
  • 2013 оны төсөв 2013.10.25-нд тодотгол 1 удаа
  • 2014 онд 2014.05.23, 2014.12.18-нд 2 удаа
  • 2015 оны төсөв 2015.01.23, 2015.10.30-нд 2 удаа
  • 2016 оны төсөв 2016.09.09-нд 1 удаа
  • 2017 оны төсөв 2017.04.14, 2017.10.26-нд 2 удаа
  •  2018 онд тодотгоогүй
  •  2019 онд тодотгоогүй
  • 2020 онд 2020.08.28 1 удаа
  • 2021 онд 2021.07.07 1 удаа
  • 2022 онд 2022.01.31, 2022.04.29-нд 2 удаа

Төсвийн хуулийн үндэслэл болох дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулсан талаарх байдлыг харуулбал:

- 2012 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 201.11.30

- 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2012.10.25

- 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2013.11.14, 2014.05.23

- 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2015.01.23, 2015.10.30

- 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2016.09.09, 2015.11.13

- 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2017.10.26, 2017.04.14

- 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2017.11.14

- 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2018.11.02

- 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2019.11.13, 2020.08.28

- 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2020.11.13, 2021.07.07

- 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 2021.11.12, 2022.01.31, 2022.04.29

Монгол Улс 2012-2022 оны хооронд 10 удаа батлах ёстой дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл 30 удаа Улсын Их Хурлаар хэлэлцэгдэн батлагджээ. Эндээс төсөв тогтвортой, хариуцлагатай, ил тод байдлыг хангахгүй гэдгийг бэлэн харахаар байна гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top