ХҮҮХДИЙН МӨНГӨ: Зээлийн мэдээллийг үнэлгээнд оруулах шаардлагагүй гэж дүгнэжээ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 17

Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар  Хөдөлмөр,  нийгмийн хамгааллын яам, Үндэсний статистикийн хороо, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас  өнөөдөр /2023.01.17/ мэдээлэл хийв. 

Хүүхдийн мөнгөнд хамрагдах эсэхийг тогтоохдоо,  өрхийн аж байдлын үнэлгээнд тулгуурлаж буй гэсэн тайлбарыг албаныхан өгч байгаа. ҮСХ-ны зүгээс аргачлал зөв ажиллаж байгаа гэж тодотгосон. 

Иргэдийн хувьд тэрхүү аргачлалдаа зээлийн мэдээллийг яагаад оруулж тооцохгүй байгаа юм бэ гэдэг асуудлыг хөндөж байна. 

Харин ҮСХ-ны зүгээс үүн дээр "Хүүхдийн мөнгө олгох эсэх Өрхийн аж байдлын үнэлгээнд өрхийн зээлийн оролцоо багатай гарсан. Тиймээс иргэдийн зээлийн мэдээллийг оролцуулахгүйгээр үнэлгээг хийх боломжтой гэж дүгнэсэн" гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (103.212.117.76)  2025 оны 03 сарын 13

байтлаа хүүхдүүдээ ялгаварлана гэдэг чинь ҮХ-аа зөрчиж байгаа юм биш үү??

2  |  0
1 (202.21.109.34)  2025 оны 03 сарын 13

ene zasgiig ogtsruulaa

3  |  0
Top