Хятадын онгоцнууд Тайвань руу ойртож байна гэв

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 19

Тайванийн цэргийн хүчин “Хятадын армийн 16 онгоц, гурван хөлөг онгоц ойртож байна” гэж мэдэгджээ.

Тус арал руу Хятадын Ардын чөлөөлөх армийн онгоцнууд ойртож байгаа нь ажиглагдсан байна. Тайванийн Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр Хятадын дөрвөн онгоц Тайванийн хоолойн дундын гэж нэрлэгддэг бүсэд нэвтэрч, тус арлын агаарын довтолгооноос хамгаалах таних бүс рүү орж иржээ.

Тэгвэл БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас арваннэгдүгээр сард Хятадын арми цэргийн мөргөлдөөн болох тохиолдолд дайчдаа сургасаар байгаа талаараа мэдэгдсэн билээ.

Бээжин мөн АНУ-д хандан Тайванийн эргэн тойрон дахь нөхцөл байдалд БНХАУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг зөрчихгүй байхыг уриалсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top