"Монголд дахин том жагсаал болно" гэж буриад шинжээч “зөгнөжээ”

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 23

Буриадын их сургуулийн Дорно дахины хүрээлэнгийн захирал, нэртэй шинжээч судлаач Владимир Родионов "Ирэх хавар Монголд дахин том хэмжээний эсэргүүцлийн хөдөлгөөн гарч, жагсаал цуглаан болно" гэж ярьжээ.

Тэрээр “МК в Бурятии”-д ярилцлага өгөхдөө “Монголд эсэргүүцлийн хөдөлгөөн гарах магадлал өндөр, жагсаал цуглаан хийх улс төрийн шаардлага ч байгаа. Олон нийтийг хамарсан хөдөлгөөн Цагаан сарын дараа буюу хавар гарах магадлал өндөр. Нийгэм, эдийн засгийн асуудлууд хаашаа ч алга болохгүй, байж л байна. Улс төрийн сөргөлдөөн үргэлжилж, баяраа дуусгаад жагсана. Угаасаа жагсахад хавар нь дулаахан, илүү дээр шүү дээ” гэж ярьжээ.
 

Родионов


Тус сонины мэдээнд “Өнгөрсөн 2022 оны сүүлээр Монголд маш олон эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн. Эхлээд нүүрсний хулгайчдыг шийтгэхийг шаардсан бол удалгүй УИХ-ыг тараах шаардлага тавьж, Төрийн ордон руу дайрсан эмх замбараагүй үймээн болон хувирсан билээ. Нэгдүгээр сарын 19-нд Монголд хүүхдийн мөнгөний шинэ системийн эсрэг жагсаал болсон гэж ТАСС мэдээлсэн. Гэхдээ өнгөрсөн сарынх шиг том хэмжээний биш байлаа. Владимир Родионов “Хэчнээн жижиг жагсаал ч гэсэн Монголын сөрөг хүчин байдлыг тогтворгүй болгох гэж оролдож байна. Энэ эсэргүүцлийн хөдөлгөөнүүд ОХУ-аас Хятадад нийлүүлэх байгалийн хийн “Сибирийн хүч-2” хоолойн ажилд саад учруулж магадгүй. Бүх зүйл эсэргүүцлийн хөдөлгөөний уриа, ард нь хэн байгаагаас хамаарна. Ардчилсан намын удирдагчид байгалийн хийн хоолой төдийгүй ОХУ-тай ямар нэг төсөл хамтран хэрэгжүүлэхийг ил тод эсэргүүцэж байгаа юм” гэж тэмдэглэлээ” гэж бичжээ.
 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч(103.161.242.98) 2025 оны 03 сарын 13

Яасан их мэдэж байнаа. Арай манай троллууд мэдээ дамжуулаад байгаа юм биш биздээ...

1  |  0
mnbvcб(176.66.87.78) 2025 оны 03 сарын 13

Оросууд загсаал зохион байгуулах н тагнуулуудыг н барьчихаар...

1  |  0
Fabien(197.234.221.198) 2025 оны 03 сарын 13

МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, танд санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\n\nfabienalicio@gmail.com

1  |  0
Зочин(64.119.18.166) 2025 оны 03 сарын 13

Энэ оросууд ер нь Монголд байгаа 5-р цувааныхандаа их л эрдэж найдаж байдаг бололтой,

2  |  0
АН(45.117.35.216) 2025 оны 03 сарын 13

АН засаглавал манайх натогийн бааз болж украйны араас орох нь тодорхой, тэр цагт дүрвэхдээ хүрвэл нөгөө муулаад байдаг хятадаа бараадах уу!!!!!!

1  |  1
Mgl uurd(66.181.186.36) 2025 оны 03 сарын 13

Manaihiig dotroos n hagaralduulah tun ch ih sonirholtoi ulsuud ergen toiron duuren bgan bn daa

3  |  0
Монгол (66.181.160.40) 2025 оны 03 сарын 13

Битгий балайр

2  |  0
Төр(202.9.40.163) 2025 оны 03 сарын 13

Новшийн буриад ацаа мэддэгийн Тэр путлерээл мэргэл

2  |  0
(192.82.77.25) 2025 оны 03 сарын 13

hujaa zail

3  |  0
Close menu