Ирэх хаврын чуулганаар эдийн засгийг тогтворжуулах багц хууль, эдийн засгийг либералчлах, хувийн хэвшил, хөрөнгө оруулалтыг дэмжих хууль, эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлээр аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийг дэмжих багц хуулиуд, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг хэлэлцэх аж.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ "Бүхнийг экспортод" уриан дор богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулж, валютын орох урсгалыг дор хаяж 1 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц бодлого, хөтөлбөрийг Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлж, эрс шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй байна. Энэхүү цогц арга хэмжээ нь Үнийн өсөлтийг тогтворжуулах; Экспортыг нэмэгдүүлэх; Импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих; Хөрөнгө оруулалт татахад чиглэх ёстой" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 2 )
Новшнууд хулгайлахаас өөр чадваргүй. Монголчууд ажил хийсэн хийгээгүй ялгаагүй бүгд ядуурч бна. Цалин бөгсөө арчсан цааснаас ч үнэгүй болж бна.
Ажил хийж үзээгүй хулгайчууд татвар нэмрээс өөр юм чадахгүйл дээ