ЕХ Киевт 50 тэрбум еврогийн тусламж үзүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 24

Европын Холбоо 2022 онд Украинд нийт 49 тэрбум еврогийн цэрэг, санхүү, хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн гэж ЕХ-ны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель Брюссель хотноо болсон ЕХ-ны гадаад хэргийн сайд нарын уулзалтын дүнгээр мэдээлэв.

Түүний хэлснээр, талууд Украинд долоо дахь удаагийн багц тусламж үзүүлэх тал дээр улс төрийн зөвшилцөлд хүрчээ. Ээлжит тусламжийн хэмжээ 500 сая евро байх аж. Үүнээс гадна Европын энх тайвны төлөөх сангаас Украины цэргүүдийг бэлтгэхэд зориулж 45 сая евро гаргахаар болжээ. Ингэснээр, ЕХ-оос Киевт үзүүлсэн цэргийн тусламжийн хэмжээ 3.6 тэрбум еврод хүрэх юм.

Харин АНУ дангаараа нийт 26 тэрбум гаруй ам.долларын тусламж Украинд үзүүлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top