2023 он гарснаас хойших хугацаанд ипотекийн зээлийн санхүүжилтийг тасралтгүй явуулах бодлогын хүрээнд нийт 175 зээлдэгчид 20 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг олгоод байна гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.
Сануулахад, энэ оны эхний зургаан сарын турш сар бүрийн эргэн төлөлт болох 40 орчим тэрбум төгрөгийн төлөлтөөр ипотекийн зээлийг санхүүжүүлнэ. Харин 2023 оны хоёрдугаар хагаст санхүүжилтийн хэмжээг бууруулахгүйгээр хэвийн үргэлжлүүлэх, улмаар Засгийн газарт ямар байдлаар шилжүүлэх тухай боломжит хувилбаруудыг ярилцаж байгаа гэдгийг Төв банкнаас мэдэгдсэн юм.
Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар баталсан орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдөр өөрчлөлт орсноор өмнө нь нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээг 100 сая төгрөг байсныг 150 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн.
Сэтгэгдэл ( 0 )