Төсвийн захирагчдаас ХЗДХ-ийн сайд ганцаар ЗАРДЛАА ХЭТРҮҮЛЖЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 01 сарын 31

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар төсвийн 35  ерөнхийлөн захирагчийн төсөв зарцуулах эрхийг баталсан.

Тэгвэл УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсээс танилцуулж буй мэдээллээр,  2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр улсын төсвийн  нийт зарлага 227 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагдаж  98 хувийн гүйцэтгэлтэй  гарчээ.

Төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлагын 26.3 хувийг Сангийн сайдын багц, 19.4 хувийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын багц, 15  хувийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багц, 10.3 хувийг Эрүүл мэндийн сайдын багц, 6.2 хувийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын багц, үлдэх 22.8 хувийг бусад төсвийн ерөнхийлөн захирагчдын зардал эзэлж байна. 

Төсвийн ерөнхийлөн захирагчдын өнгөрсөн онд гаргасан зардлыг харахад ХЗДХ-ийн сайд ганцаараа зардлаа хэтрүүлжээ. 

2022 оны төсөвт ХЗДХ-ийн сайдын зардлыг 665,514,3 сая төгрөг байхаар тусгасан бол гүйцэтгэл нь  683,507.4 сая төгрөг болж, зардлаа 17,993.1 сая төгрөгөөр хэтрүүлж, 102.7% болсон байна.

ХЗДХ-ийн сайдын 2022 оны төсөвт төвлөрүүлэх орлогын гүйцэтгэл 97.4% буюу дутуу биелжээ. 

Барилга, хот байгуулалтын сайдын зардлын хэмжээг  төсөвт  227,751.1 сая төгрөг гэж тусгасан бол гүйцэтгэл нь 100%-д дөхөж  227,714.2 сая төгрөг буюу  36.9 сая төгрөгийн зөрүүтэй гарчээ. 

Төсвийн бусад захирагчдын тухайд зардлын гүйцэтгэл нь  79.3%-иас 99.9% хооронд эрэмбэлэгджээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.194.106) 2023 оны 02 сарын 01

Хэмнэлт гэж юу байдгийг эхлээд ойлгуул есайдаа наад няндаа

0  |  0
Зочин(103.229.121.199) 2023 оны 01 сарын 31

Эрх мэдэл нь дэндхээр төсөв хэтэрч байгаагаа мэддэггүй юм даа. Хэмнэлтийн хуулиа зөрчсөн болохоор огцор. Өөрийн хүрээний агентлагуудыг төсөв хэмнэ гэж яаж хэлж чадаж байнаа хөгийн сайд гэж энэ дээ.

0  |  0
Зочин(66.181.185.218) 2023 оны 01 сарын 31

Энэ хүн уг нь хуулийн салбарын сайд байх ёсгүй байсан нь харагдаж байна

0  |  0
Зочин(64.119.30.128) 2023 оны 01 сарын 31

Одоо тэглээ гээд харьяа агентлаг болохУлсын бүртгэлийн байгууллагын ажилчид орон нутаги ажилласны нэмэгдэл авахгүй байна. Энэ нь Монгол улсын Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхгүй байна. Мөн ажилчидаа хоолны мөнгийг 3.0-20.0 төгрөгийг ялгавартай олгож байгаа нь Монгол улсын Үндсэн хууль зөрчиж байна. Нямбаатар сайдаа энэ таныг огцоруулах хангалттай үндэслэл. Хууль зүйн яамны харьяа байгууллага хүнийг хоолоор ялгаварладаг арай ч дээ.

0  |  0
Ga(192.82.88.243) 2023 оны 01 сарын 31

Yag unen

0  |  0
Зочин(122.201.21.207) 2023 оны 01 сарын 31

Заригийг санхүүжүүлээд дуусаа биз ... одоо тгд Лондонд явуулаад ....

0  |  0
Top