Орон нутгийн төсвийн орлого 173.8 тэрбум төгрөгөөр дутуу бүрджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 02 сарын 01

Орон нутгийн төсвийн орлого 2022 онд 3,138.8 тэрбум төгрөг болж төлөвлөсөн дүнгээс 5.2 хувь буюу 173.8 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрчээ. Харин орон нутгийн төсвийн нийт зарлага 2,920.4 тэрбум төгрөг болж төлөвлөснөөс 23.2 хувь буюу 884.5 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагдаж, орон нутгийн төсвийн тэнцэл 218.7 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орон нутгийн төсвийн орлого 16.6 хувиар буюу 553.9 тэрбум төгрөгөөр, орон нутгийн төсвийн нийт зарлага 15.0 хувь буюу 581.0 тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.

Орон нутгийн төсвийн нийт орлогын 86.9 хувийг орон нутгийн төсвийн орлого, 5.7 хувийг улсын төсвөөс олгосон санхүүгийн дэмжлэг, 7.4 хувийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлогын шилжүүлэг эзэлжээ. 

Улсын төсвөөс орон нутгийн төсөвт 180.6 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохоор төлөвлөгдөж 100 хувийн гүйцэтгэлтэй гарсан бол орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлогын шилжүүлэгт 232.6 тэрбум төгрөг төлөвлөгдсөнөөс 231.6 тэрбум төгрөг буюу 99.5 хувийн гүйцэтгэлтэй биелсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top