Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэд “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд, прокурорын гаргасан саналыг үндэслэлтэй гэж үзэн, яллагдагч Д.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг шийдвэрлэж дуустал түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийдвэрлэлээ.
Д.Бат-Эрдэнийг 2012-2016 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, гүйцэтгэх захирал Р.Сэддорж нарт хууль бусаар нөлөөлсний улмаас 323,900 тонн нүүрсийг өр төлбөрт авсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Тавантолгой” ХК, “Тавантолгой транс” ХК-иудын хувьцаа эзэмшиж байсан албан тушаалын байдлаа ашиглаж, “Тавантолгой” ХК-д 18,478,856,284 төгрөгийн хохирол учруулан, хөрөнгө завшихыг удирдан зохион байгуулсан хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь (Хөрөнгө завших) заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Өдрийн мэнд Эрхэм донор минь\n Энэ нь Энэтхэгийн Венката нарийн мэргэжлийн эмнэлэг 29В Сент Стив Медикалын №29В эмнэлгийн зарим өвчтөнд бөөрний эрэлт хэрэгцээ их байгаа тул бөөр дахин $800,000 доллараар худалдан авч эхэлснийг бөөрний донор эрэгтэй, эмэгтэй хүмүүст мэдэгдэх зорилготой юм. Road, Bangalore INDIA, 21-ээс дээш насны хандивлагч Доктор Люсиентэй DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM цахим шуудангаар холбоо барина уу, эсвэл whatsap: 19083082601 эсвэл 917050494622, энэ нь хүүхдийн тоглоом биш гэдгийг бид танд уриалж байна. , амийг аврах тухай бөгөөд таны шагнал бол өвчтөний аль хэдийн байр