Сэтгүүлчээс 2 тэрбум шаардсан ЖАГСАГЧДЫН нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзлээ

Б.Цог | Zindaa.mn
2023 оны 05 сарын 12

Сэтгүүлчийг нэр хүндэд нь халдсан хэмээн хоёр тэрбум төгрөг шаардсан жагсагч нарын нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Өнгөрөгч 2022 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр болсон “Нүүрсний жагсаал”-ыг санхүүжилттэй явагдсан тухай мэдээллийг Zindaa.mn сайт анх нийтэлж байв.

Уг мэдээллийг тухайн үед жагсаалд оролцож байсан нэр бүхий 12 иргэн өөрсдийнх нь нэр хүндэд халдсан гэж үзэн, сэтгэл санааны хохиролд хоёр тэрбум төгрөг нэхэмжилж, шүүхэд хандаад байсан юм.

Тэгвэл өнөөдөр /20223.05.12/ Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх хэргийн шүүх хурал болж, хоёр тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргалаа.

Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага нь нэхэмжлэл гаргасан 12 иргэний нэр төрд тухайлан халдсан үндэслэл байхгүй, гүтгэлгийн шинж агуулаагүй гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон юм.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баасансүрэн(103.161.242.122) 2023 оны 05 сарын 16

Ийм шудрага бус шүүх прокурортой үед ийм л шийдвэр гарнадаа.

0  |  0
Зочин(202.55.188.117) 2023 оны 05 сарын 15

Eрөнхий сайд нь өөрөө Ажнай Батэрдэнэ санхүүжүүлсэн Нүцгэлэгчид гээд ил цагаан хэлсэн шүү дээ.

0  |  0
mongol ulsiin irgen(66.181.161.176) 2023 оны 05 сарын 26

bas l belenchleh setgelgeetei golognuud shuu zow shiidwer gargaj

1  |  0
З(202.9.46.80) 2023 оны 05 сарын 15

Зөв Ухамсар дорой байна

0  |  1
Зочин(64.119.18.81) 2023 оны 05 сарын 15

Жагсаал хийсэнээр УИХ н гишууд 152 болохгуй бол болохгуйм бна гэсэн шийдэл гарсан байх

0  |  0
Зочин(192.82.88.174) 2023 оны 05 сарын 16

Одоогийн залуус эрхээ л мэдэх юм бас үүрэг гэж байдаг юм шүү дээ эхлээд үүргээ биелүүлээд ажлаад үзэх хэрэгтэй эх орныхоо төлөө үнэнчээр ажиллавал хүний даалгавраар жагсахгүй шүү дээ ямарч зориллоггүй жагсаал байсан шүү дээ

0  |  1
Хэнгрюэрэг(117.111.1.100) 2023 оны 05 сарын 15

Тайчагчид солиотой бн

1  |  0
Янжив(202.55.188.34) 2023 оны 05 сарын 26

Хөлслөгч мөнгө өгөөгүй тул сэтгүүлчээс гаргуулах арга байждээ ! ккк

3  |  0
Цээгий(192.82.75.112) 2023 оны 05 сарын 26

Зөв л шийдэж. Юм л бол авах гэж юу байхав

6  |  1
Баагий(64.119.26.228) 2023 оны 05 сарын 26

Хөлсөөр жагсана, бас дээрээс нь өөр аргаар мөнгө хусах гэж оролдоно ийм байхад та нарын жагсаалыг тоох юм бэ . Жинхэнэ нүүр царай нь гарч дээ .кккичиж үхээсэй

11  |  1
зочин(66.181.161.182) 2023 оны 05 сарын 26

Салбадай Цогтоо тэргүүдэнгүүд тэгээд мөнгөөр жагссан нь тогтоодсон үг биз дээ

8  |  1
Хёөи(192.82.74.84) 2023 оны 05 сарын 26

Нүцгэлдэггүй газар нүцгэлсэн гээд харин шүүх хэрэгтэй

7  |  1
зочин(64.119.23.123) 2023 оны 05 сарын 26

ой гутмаар хүмүүс шүү ингэж нүцгэлээд байхдаа ч яахав дээ хүй нэгдлийн үе юм уу хаашаа юм вэ

11  |  2
Амжилт хүсье(202.9.40.125) 2023 оны 05 сарын 15

bayar hurgie. Ямар хуулийн фирм ажиллаа вэ

7  |  0
Оуюнаа(78.55.69.150) 2023 оны 05 сарын 26

Зөв шийдсэн байна

12  |  0
Top