Турк улс одоогоор дэлхийн 95 улс орноос тусламж үзүүлэх санал аваад байна гэж тус улсын гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.
Авран хайх ажиллагаанд гаднын нийт 6.5 мянга орчим аврагч ажиллаж байна. Олон улсын “Fitch” агентлагийн тооцооллоор, Турк улс газар хөдлөлтийн улмаас дөрвөн тэрбум ам.долларын санхүүгийн хохирол амсаад байна.
Энэ сарын 6-нд Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний нийт тоо 21 мянгыг давснаас Туркт 18 мянгыг, Сирид гурван мянгыг даваад байна. Газар хөдлөлтийн үр дагаврыг арилгах олон улсын штабын бүрэлдэхүүнд 11 улс оржээ.
Сэтгэгдэл ( 0 )