Тахлаас үүдэн улам гацсан ДАЛАЙ ГАТЛАХ төлөвлөгөө 

2023 оны 02 сарын 14

 

Далайд гарцгүй ч давуу тал, боломжуудаа ашиглан далайг давж үйл ажиллагаа явуулж буй улс орнууд бий. Казахстан  гэхэд БНХАУ-д хэд хэдэн боомт дээр хамтарсан компани байгуулж, амжилттай ажиллаж буй бол Лаос улс Тайландын далайн боомтуудыг ашиглан мөн л амжилттай урагшилж байна. Харин манай тухайд БНХАУ-ын  Тяньжин хотын Дунзян гаалийн баталгаат боомт бүсийн 10 га газрыг 50 жилийн хугацаагаар Хятадын талтай хамтран эзэмшиж, ашиглах шийдвэр 2013 онд гарсан ч, өнөөдрийг хүртэл бодит ажил хэрэг болоогүй юм.

Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Тяньжин хотод ажиллах үеэрээ анх яригдаж эхэлснээс нь тооцвол 10 гаруй жил дамнасан энэ сэдвийг дүрмийн дагуу үргэлжлүүлэн хөндлөө.

Үүх түүхийг нь сануулахад, БНХАУ-ын зүгээс манай улсын далайд гарах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, Тяньжин хотын Дунзян боомтын эдийн засгийн бүсэд 10 га газрыг 50 жилийн хугацаатай, нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр эзэмшүүлэхээр тусгасан санамж бичгийг  2009 онд Тяньжин хотын Ардын засгийн газар болон тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам хооронд байгуулж байсан юм. 

Үүнээс дөрвөн жилийн дараа 2013 онд  тус 10 га газрыг Хятадын талтай хамтран эзэмшиж, ашиглах шийдвэр албан ёсоор гарч байв. 

Улс төрийн хүрээнд тохиролцсон уг асуудал урагшлахгүй олон жил болсон нь манай тухайд танил хэв маяг гэхэд болно л доо. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, экспортын төрөлжилттэй зэрэгцэн яригддаг  сэдэв бол далайд  гарах гарцыг хэрхэн ойртуулах вэ гэдэг асуудал байсаар ирсэн. Энэ чиглэлээр ярьж, хийгдсэн судалгаанууд бийгийн сацуу улс төрийн түвшинд тохиролцсон ч, урагшлаагүй удсан нь аливаа тохиролцооны дараа бид “гэрийн даалгавар”-аа хийдэггүйтэй, оролцогч байгууллагуудын уялдаа холбоог хангадаггүйтэй холбоотойг  Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирал хэлж байсан.

Хүлээлгийн өрөөнд 10 жил гацсан 10 га газрыг ашиглах тухай асуудал 2018  оноос арай ахицтай чимээ дагуулсаар 2019 оны  долдугаар сараас Дунзян боомт дахь тус газарт тээвэр ложистикийн төв барих ажлыг эхлүүлэхээр болсон тухай яригдаж байсан юм. 2018 оны хоёрдугаар сард хоёр улсын зам тээвэр хариуцсан сайд нар 2009 онд байгуулсан  санамж бичгийг “Талын зам”, “Хөгжлийн зам”, Бүс ба зам” хөгжлийн хөтөлбөрүүдтэй уялдуулж, агуулгыг баяжуулан, шинэчлэх нь зүйтэй гэж тохиролцон, 2018 оны тавдугаар сард шинэчлэн байгуулж байв.

Тухайн үед “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл хэлэхдээ: “Бараг бүх бараа бүтээгдэхүүн Тяньжин порт дээр боловсруулагдаж, төмөр замаар Монгол Улсад ирж байгаа. Тяньжин боомт  Монгол Улсын ачаа тээвэр, ложистикийн хувьд үнэ цэнэтэй хэвээр байх болно. Бид Тяньжины Дунзян худалдааны чөлөөт бүсэд өөрийн гэсэн 10 га газрыг хамтран эзэмших тээвэр ложистикийн төв анх удаа байгуулах гэж байна. Монгол Улс далайд гарцтай болох, далайгаар дамжаад гуравдагч зах зээл рүү гарах боломж нөхцөлийг БНХАУ бүрдүүлж өгч байна. Зөвхөн ложистик, агуулахын үйл ажиллагаа эрхлээд зогсохгүй нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж БНХАУ-ын дотоодын зах зээл болон гуравдагч зах зээлд гаргах бүрэн боломж нээгдэнэ” хэмээн байр сууриа илэрхийлж байв. 

Манай улс БНХАУ-тай хамтран 2017-2067 он хүртэл 50 жилийн хугацаанд ашиглах 10 газар дахь тээвэр ложистикийн төвийг байгуулахад  124.362 сая ам.доллар шаардлагатай юм гэж байсан. 

Гэвч тээвэр логистикийн төв барих ажил эхлээгүй байхад ковид дэгдэж, улмаар уг ажил бүр гацсан. 
 
Нийслэлийн хэвлэлийн мэдээнд дурдсанаар бол, “Тээвэр логистикийн төв” төслийн хүрээнд боомт бүсийн 10 га газрыг 50 жилийн хугацаатай үнэ төлбөргүй түрээсэлж, Монгол Улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүнийг хадгалах, задгай талбайн үйлчилгээ үзүүлэх, чөлөөт бүсийн орчинд бараа бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл эрхлэх, хүнсний бүтээгдэхүүнийг стандарт агуулахад хадгалах, талбай түрээслэх, тээвэр зууч, логистикийн үйлчилгээг үзүүлэх боломжтой. Тэгэхээр төслийг яаралтай урагшлуулах, 10 га газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, бүтээн байгуулалт хийх тал дээр дэмжихээ Тяньжин хотын удирдлага илэрхийллээ гэсэн байна.

Мөн "Тяньжин хотын боомтоор Монгол Улс руу жилдээ 90 мянган чингэлэг ачаа бараа тээвэрлэдэг. Тиймээс уг боомтыг түшиглэн Ази, Европ болон бусад тивтэй холбосон тээврийн сүлжээг бий болгох, транзит тээврийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний тээвэр, логистикийн өртгийг бууруулж, барааны эргэлтийг хурдасгах нь чухал гэдгийг талууд онцолсон" гэжээ.

Дашрамд сануулахад, цар тахлын  улмаас  дэлхий нийтийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд үүссэн асуудлууд манай эдийн засагт амаргүй  сорилтууд дагуулсан билээ. Тухайлбал, манай худалдаа эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэсэн 4000 гаруй чингэлэг  БНХАУ-ын Тяньжин боомтод саатаж, бөөгнөрөл үүсгэсэн талаар “Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо”-ноос 2021 оны зургадугаар сард мэдээлэл хийж байв.  Түгжрэл, бөөгнөрлийн улмаас Хятадын тал зардлаа нэмж, манай тээврийн компаниуд,  худалдаа эрхлэгчдийн халааснаас нэмж  гарах  зардал өдрөөр биш цагаар нэмэгдэж байсан тэр үед боомт дээр илүү төлсөн зардал эцсийн дүндээ иргэд, худалдан авагчдын халааснаас гарах нь ойлгогдож байсан. Ер нь бол  манай улс БНХАУ, ОХУ-аар дамжуулан бараа таваар татахдаа өмнө нь ч саад бэрхшээлүүдтэй тулгарсаар ирсэн. Ковидын үед нөхцөл байдал бүр илүү хүндэрсэн юм. 

Товчхондоо бол ужиг нөхцөл байдлыг өөрчлөхөд нэмэртэй гэж олон жил яригдсан асуудлуудын нэг нь Монгол Улс  Тяньжин хотын Дунзян боомт бүсийн 10 га газрыг 50 жилийн хугацаатай үнэ төлбөргүй түрээсэлж, "Тээвэр логистикийн төв” байгуулах тухай юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ESUIGEN(129.205.113.158) 2023 оны 02 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
ESUIGEN(129.205.113.158) 2023 оны 02 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Зочин(66.181.161.235) 2023 оны 02 сарын 15

Амарбаясгалант хийдийг 100 жилийн туршид Бээжингийн санхүүжилтээр арай ядан босгосон туршлага бидэнд байна. 2-3 сүм барих мөнгөөр суурийг нь арай гэж тавьж байсан гэнэ. Тэгэхээр манай авилга хэр настай болох нь харагдаж буй биз? Монголд ажил удааширдагийн шалтгаан ердөө энэ. Тэр боомтын ажил ч бас Гашуун Сухайтын зам шиг авилгын мөрөөр ороо биз дээ.

1  |  0
Top