Туркт болсон хүчтэй газар хөдлөлтөөр маш олон барилга нурж, олон арван мянган хүний амь нас сүйдсэн билээ. Ерөнхийлөгч Эрдоан чанаргүй барилгын хэргийг мөрдөн шалгах үүрэг өгсний дагуу нийт 612 хүнд хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна.
Associated Press-д бичсэнээр тэдний дунд барилгын компанийн захирал, барилгын эзэн, түрээслэгчид байгаа ажээ. Туркийн Хууль зүйн сайд Бекир Боздаг “612 сэжигтнээс 184 хүнийг баривчлан хорьж, шүүх ажиллагаа явуулахад бэлэн болоод байна. Гэмт хэргийн баримт, материалыг цуглуулж байгаа” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Энэ сарын 6-нд болсон газар хөдлөлтөөр 186 мянган барилга байшин бүрэн нурсан болон эвдэрч сүйдсэн. Шинжээч нар нурсан барилгуудын ихэнх нь стандартад нийцээгүй чанаргүй материал, технологиор баригдсаныг тогтоогоод байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )