Татварын орлогын 30.2%-ийг НӨАТ бүрдүүлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 03

Энэ оны нэгдүгээр сарын байдлаар нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогын 91.6 хувийг татварын орлого, 8.4 хувийг татварын бус орлого эзэлж байна. 

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад татварын орлого 10.7 хувь буюу 96.0 тэрбум төгрөгөөр, татварын бус орлого 97.4 хувь буюу 45.2 тэрбум төгрөгөөр тус тус өсжээ.

Татварын орлогын 22.4 хувийг орлогын албан татвар, 23.1 хувийг нийгмийн даатгалын орлого, 1.5 хувийг хөрөнгийн албан татвар, 30.2 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 5.5 хувийг онцгой албан татвар, 0.1 хувийг тусгай зориулалтын орлого, 11.3 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 5.9 хувийг бусад татвар, төлбөр, хураамжийн орлого бүрдүүлж байна.

Тайлант хугацаанд татварын орлого төлөвлөснөөс 14.2 хувь буюу 141.2 тэрбум төгрөгөөр дутуу биелэхэд нийгмийн даатгалын орлого 0.4 хувь (0.8 тэрбум төгрөг), хөрөнгийн албан татвар 12.4 хувь (2.1 тэрбум төгрөг), нэмэгдсэн өртгийн албан татвар 5.1 хувь (16.3 тэрбум төгрөг), онцгой албан татвар 17.2 хувь (11.5 тэрбум төгрөг), бусад татвар, төлбөр хураамжийн орлого 71.7 хувиар (148.5 тэрбум төгрөг) тус тус төлөвлөснөөс дутуу төвлөрсөн нь нөлөөлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top