Туркт чанаргүй барилгын хэргээр 247 хүнийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 06

Туркт болсон хүчтэй газар хөдлөлтөөр маш олон барилга нурж, олон арван мянган хүний амь нас сүйдсэн билээ. Ерөнхийлөгч Эрдоан чанаргүй барилгын хэргийг мөрдөн шалгах үүрэг өгсний дагуу нийт 997 хүнд хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна.

Анадолу агентлагйин бичсэнээр тэдний дунд барилгын компанийн захирал, барилгын эзэн, түрээслэгчид байгаа ажээ. Туркийн ДХЯ-ны сайд Сулейман Сойлу “997 сэжигтнээс 247 хүнийг баривчлан хорьж, 322 хүнд хилийн хориг тавьж, шүүх ажиллагаа явуулахад бэлэн болоод байна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ. Мөн шинээр 198 сэжигтнийг эрэн сурвалжилж байгаа юм.

Энэ сарын 6-нд болсон газар хөдлөлтөөр 186 мянган барилга байшин бүрэн нурсан болон эвдэрч сүйдсэн. Шинжээч нар нурсан барилгуудын ихэнх нь стандартад нийцээгүй чанаргүй материал, технологиор баригдсаныг тогтоогоод байгаа билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.21.98) 2023 оны 03 сарын 06

Монголд комисс нэртэй авилгачдыг барьвал нүүрсний хулгай шиг их мөнгө сонсогдоно даанч илчлэгдэхгүй шалгахчгүй

0  |  0
zochin(106.154.6.104) 2023 оны 03 сарын 06

mgl hechneen bga bol ymarch chanargui ardtumen nee hohrooson huiten uls mgl hed bga bol

0  |  0
Top