Цахим гадаад паспорт олгож эхэллээ

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 16

2023 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс иргэний цахим гадаад паспортын захиалгыг авч эхэлсэн. Захиалга өгсөн иргэдэд цахим гадаад паспортыг нь олгож эхэллээ.

Цахим гадаад паспорт нь зөвхөн зориулалтын төхөөрөмжид уншигдах бөгөөд та хилийн шалган нэвтрүүлэхээр хилээр орсон гарсан тамга даруулалгүйгээр тусгай төхөөрөмжид паспортын чипийг уншуулж богино хугацаанд хилээр нэвтрэх боломжтой.

Цахим паспорт нь 32 хуудастай, хуудас тус бүр дээр монгол ахуйг харуулсан зурагнуудтай. Мөн Бурхан Халдун, Алтан овоо, Говь гурвансайхан, Богдхан, Сутай хайрхан гэх мэт төрийн тахилгат хайрхнуудын зургийг оруулсан нь олон улсад эх орноо сурталчилсан онцлогтой юм.

 

 

Дүүргийн хэмжээнд 1,4,11 дүгээр хороо болон Баянзүрх дүүрэг, Дүнжингарав, Дарь-Эх, Баянзүрх дүүргийн Соёлын ордны нэг цэгийн үйлчилгээнээс захиалах боломжтой. Хэрэв таны гадаад паспортын хугацаа дуусах болоогүй байвал та үргэлжлүүлэн ашиглах бөгөөд хугацаа нь дууссаны дараа иргэний цахим гадаад паспортоо захиална.

Монгол Улс олон улсын иргэний нисэхийн байгууллагын нийтийн мэдээллийн түлхүүрийн санд 2021 онд элсэн орсон бөгөөд ИКАО-оос батлан гаргасан чиптэй. Хэрэв та Иргэний цахим гадаад паспортоо захиалбал, ажлын таван хоногт багтаан таны захиалсан салбар нэгжид хүргэх юм гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(86.111.138.145) 2023 оны 03 сарын 18

Овоодоо одоо л нэг гоё улаан паспорттой болж бна\nГадны жолооны үнэмлэхээс ч дор үнэ хүндгүй болгочихсон байсан шүү

0  |  0
Top