Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Тайванийн Цэргийн хүчин тус арал руу ойртож ирсэн Хятадын Ардын чөлөөлөх армийн 19 нисэх онгоц, дөрвөн хөлөг онгоцыг илрүүлжээ.
Тайванийн Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр Хятадын гурван онгоц Тайванийн хоолойн дундын гэж нэрлэгддэг шугамд нэвтэрсэн байна.
Үүний өмнө Хятадын дарга Ши Жиньпин “Бээжин Тайванийн үйл хэрэгт гадны хүчин оролцохыг эсэргүүцэх ёстой” гэж мэдэгдсэн билээ.
Түүнчлэн энэ сарын 5-нд Тайванийн Зэвсэгт хүчин тус арал руу Хятадын Ардын чөлөөлөх армийн гурван хөлөг онгоц болон 13 нисэх онгоц ойртож ирсэн талаар мэдээлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )