Төсвийн ашиг 9.6 тэрбум төгрөгөөр буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 16

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 422.9 тэрбум төгрөг буюу 16.4%,  тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 2.8 их наяд төгрөг болж, 318.7 тэрбум төгрөг буюу 12.9%-иар  тус тус өсжээ.

Харин төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний хоёр сард 2.8 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 22.6 тэрбум төгрөгийн ашигтай гарч, төсвийн ашиг өмнөх оны мөн үеэс 9.6 тэрбум төгрөг буюу 29.8%-иар буурчээ.

 

Тэнцвэржүүлсэн тэнцэл 2020 оноос хойш дараах үзүүлэлттэй байжээ.

 

  • 2020 эхний 2 сард -120.0 тэрбум төгрөгийн алдагдалтай
  • 2021 эхний 2 сард -112.8 тэрбум төгрөгийн алдагдалтай
  • 2022 эхний 2 сард 32.1 тэрбум төгрөгийн ашигтай
  • 2023 эхний 2 сард 22.6 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top