Төсвийн алдагдал 9.6 тэрбум төгрөгөөр буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 04 сарын 04


Энэ оны эхний хоёр  сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал өмнөх оны мөн үеэс 9.6 тэрбум төгрөгөөр, төлөвлөсөн дүнгээс 908.6 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Төсвийн орлогын хувьд: 2023 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2,787.0 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 4.6 тэрбум төгрөгөөр давж биелсэн бол өмнөх оны мөн үеэс 318.7 тэрбум төгрөг буюу 12.9 хувиар нэмэгджээ.

Төлөвлөгөөтэй харьцуулахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө тайлант хугацаанд 100.2 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого төлөвлөснөөс 4.6 тэрбум төгрөгөөр илүү биелсэн нь татварын орлого 2.2 хувь буюу 56.6 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс илүү биелсэнтэй холбоотой байна. Тайлант хугацаанд орлогын албан татвар, нийгмийн даатгалын орлого, нэмэгдсэн өртгийн албан татвараас бусад төрлийн татварын орлого 8.8-32.1 хувиар төлөвлөснөөс дутуу биелсэн гүйцэтгэлтэй гарчээ.

Татварын бус орлогын төлөвлөгөө оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 52.0 тэрбум төгрөгөөр дутуу биелснээр 79.1 хувийн гүйцэтгэлтэй гарсан нь торгуулийн орлого, түрээсийн орлого, төсөвт байгууллагын өөрийн орлого болон хөрөнгийн орлогоос бусад төрлийн татварын бус орлого төлөвлөсөнд хүрч биелээгүйтэй холбоотой байна.

Төсвийн нийт зарлагын хувьд: Нэгдсэн төсвийн нийт зарлага оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 2,764.4 тэрбум төгрөгт хүрч 904.1 тэрбум төгрөгийн дутуу зарцуулалттай буюу 75.4 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

Нэгдсэн төсвийн нийт зарлагын гүйцэтгэлийг тайлант хугацааны төлөвлөгөөтэй харьцуулахад 24.6 хувиар дутуу зарцуулагдсан ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.5 хувиар буюу 328.3 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Зээлийн үйлчилгээний төлбөр өнгөрсөн оны мөн үеэс 140.0 тэрбум төгрөгөөр өссөн бол тайлант хугацааны төлөвлөсөн дүнгээс 107.8 тэрбум төгрөгийн дутуу гүйцэтгэлтэй гарсан байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалт: Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 95.6 хувийн гүйцэтгэлтэй гарч 128.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсон бол концессын эргэн төлөлтөд 547.0 сая төгрөг зарцуулагдаж 100.0 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.140.139) 2023 оны 04 сарын 04

TIS oyutan ohidud zaluus berlin hot hesge buleg tanhai reketdababayar dabaanim bulegeln zoodl mongo gutal puuz omd abj yabsan uneti buhnig bulaj ablaa.

0  |  0
zochin(150.129.140.139) 2023 оны 04 сарын 04

chi bayartsogto chi mini ohini mongo berlin zelsen gebel busaj tolodoh doo.

0  |  0
zochin(150.129.140.139) 2023 оны 04 сарын 04

berlin bolson oyutan ohin zaluuisg angiar zodood mongo bulaj ablaa hund derem buleglen hisne hereg shuuh baiagam hudala gebel ochdo shuhes labalag abaar daabajab egche.

0  |  0
zochin(150.129.140.139) 2023 оны 04 сарын 04

berlin ajildag mongol zaluuisg belgelen deremdej uda daralan zoodod hund gemesen dabaajab daabaabayar bayartsogt hairjina.

0  |  0
zochin(150.129.140.139) 2023 оны 04 сарын 04

berlin hot oyutan ohing dabaajab dabaabayar bulegeln zododl mongo deremdehde alsan hereg garlaa.chi ene hereg shuuh ogson hereg shuu.

0  |  0
Top