"Даацын цамхаг" группийн барьж байгаа орон сууцны барилгын ажил 90 хувьтай байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 04 сарын 29

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд "Даацын цамхаг" групп нь Баянзүрх дүүргийн 8-р хороонд "Шинэ Амгалан" цогцолборын 4-р ээлжийн бүрэн цутгамал 16 давхар 360 айлын хоёр блок орон сууцыг барьж байна.

Эхний блок нь 90 хувийн гүйцэтгэлтэй яваа бол хоёр дахь блок нь 50-60 хувийг гүйцэтгэлтэй барилгын ажил үргэлжилж байгаа аж.

Тэгвэл өчигдөр /2023.4.28/ "Даацын цамхаг" групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Гал түймэр унтраах, аврах 63-р ангитай хамтран аюул осол, гал түймрийн үед хэрхэх талаар хагас өдрийн үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top