Буриадад Тураг гогой буюу хар галууны тоо хэт ихсэж, байгаль орчны тэнцвэртэй байдалд заналхийлж эхэлжээ.
Буриадын улсын их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар одоо Буриадад 50 мянган хар галуу байгаа гэнэ.
Буриадын Байгалийн нөөц, экологийн яамнаас устгал хийхээр болжээ. Тус яамнаас “Бид шинжлэх ухааны үндэстэйгээр тохируулга хийнэ. Энэ жил 3000 хар галуу устгалд оруулна. Энэ шувууны үүр хамгийн их байгаа Баргажин, Хабаан, Хойд байгаль, Байгал шадар, Сэлэнгэ аймгуудын анчдыг энэ ажилд хамруулах болно. Анчдад сум хэрэгсэл, цалин урамшуулал олгох юм” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Хар галууны тоог цөөлөх асуудал эртнээс яригдаж байгаа. Тураг гогой буюу хар галуу нь загасыг маш ихээр идэж, цөөрүүлдэг төдийгүй ой модыг устгах, бохирдуулах аюултай. Жишээ нь, Голый арлын нарс модон ой бараг сөнөхөд тулсан. Учир нь хар галууны сангас нь жирийн шувууны сангасаас 30 дахин хортой (азотын хэмжээ 30 дахин их) тул ой мод, өвс ургамлыг хордуулдаг байна.
Сэтгэгдэл ( 6 )
Архангайн Өгий нуурт хар галуу олноороо ирдэг болсон бна лээ. Устгах аргахэмжээгБОЯ хийх хэрэгтэй бна.загасыг маш хурдан иддэг, их ховдог шувуу байсан.
Монголд ч бас хар галуу ихэссэн. Үүн дээр ямар арга хэмжээ авах бол. Хар галууны махтай хоолоор Улаанбаатарт үйлчлэх
Эгийн голоор дүүрэн хар галуу. Урьд жилүүдэд ганц 2 л хаяа харагддаг байсан.
Юуны өмнө байршлыг тогтоон өндөгийг авлах, өндөгийг шинжилгээнд оруулж хүний хоол хүнсэнд тохирох эсэхийг тогтоох, эрүүл бол эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд тээвэрлэлт хийж хүнсэнд хэрэглэх, /цахлайн өндгийг хүнсэнд хэрэглэдэг/ гэх мэт ажил зохион байгуулбал хар галууны тоо толгой нөхөж үржихгүй,цөөрөх тал бий, хар галууны мах, саарал галууны махнаас хэр өөр болохыг мөн шинжлэн судлах хэрэгтэй юм.\n
Манайх ч адил арга хэмжээ авахгуй бол оросоос дайжсан хар галуу наашаа л ирэх байх даа
Manaikh tsuulmuur yumaa. Ter zerleg nokhoi yaakhav.