Ирэх оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 21,163.2 тэрбум төгрөг, төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 22,996.1 тэрбум төгрөг, төсвийн алдагдлыг -1,832.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -2.8 хувьтай байхаар 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд тусгажээ. Эдгээр төлөвлөлт нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудад бүрэн нийцсэн гэж Сангийн сайд тодотгож байна.
Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа, макро-эдийн засгийн нөхцөл байдлын төсөөлөлд суурилан дунд хугацаанд баримтлах төсвийн бодлогын зорилтуудыг тодорхойлох, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагууд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсвийн тэнцлийн зорилтот үзүүлэлт, төсвийн орлого, зарлагад баримтлах чиглэлүүдтэй уялдуулжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Дандаа алдагдалтай төсөвтэй баталдаг төр нэмж зээл бонд авахаа болиочээ улс орон ядуурч дууслаа
Улсын төсвийн орлого, зарлагыг алдагдалтай байхаар төсөөлдөг, баталдгаа болих хэрэгтэй. Төрийн албанд хэмнэх, танах зардлууд байгаа шүү дээ.