Боловсролын зээлийн сангаас 1997 оноос хойш зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж авсан иргэдийн мэдээллийг ил болгосонтой холбогдуулан “Иргэн бол хүч залуусын санаачилга” ТББ-аас Боловсролын зээлийн сангийн талаар УИХ-д хяналт шалгалт, нээлтэй сонсгол хийх шаардлага хүргүүллээ.
Уг шаардлагад:
"Дотоодын тэтгэлэг, буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээл авсан 52 698, буцалтгүй тусламжид хамрагдсан 154 662, гадаадын зээл, тэтгэлэг авсан бакалаврын 42, магистр докторын 1950, Ерөнхий сайдын тэтгэлэгт хамрагдсан 23, Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт хамрагдсан 244 хүүхдийн мэдээллийг нээлттэй байршуулав.
БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн мэдээлснээр суралцаад, эх орондоо ирж 5 ба түүнээс дээш жил ажиллан зээлээс чөлөөлөгдсөн 921, гэрээний үүргийн хугацаа дуусаагүй буюу одоо ажиллаж байгаа 700, гэрээний үүргээ биелүүлээгүй 230 иргэн бий аж.
Нээлттэй сонсгол зохион байгуулах үндэслэл:
Тиймээс холбогдох хуульд зааснаар уг асуудлаар сонсгол санаачлах эрх бүхий субъект болох УИХ-ын гишүүд, УИХ-ын Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд, Төсвийн байнгын хорооны гишүүд, УИХ дахь цөөнхийн бүлэг болох АН-ын бүлгийн гишүүдээс дээрх асуудлаар ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ санаачилж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсгож, иргэдийн оролцоо, мэдэх эрхийг хангахыг шаардаж байна" гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Л.Энх-Амгалан сайдын эхнэр БЗС-гийн 33 мянган ам.долларын зээлээ бүрэн төллөө. Энх-Амгалан сайд бол шударга байгаа. Ард түмэн дэмжиж байгаа. Зээл хэн ч авч болно. Энх-Амгалан сайдын ойр дотны хүмүүс зээл авч болохгүй гэсэн хууль бол байхгүй. Харин тэглүүлсэн зээлээ эргэн төлж байгаа нь сайн байна. Таныг дагаад олон хүмүүс зээлээ төлж ард түмний татварын мөнгө эргээд төрдөө ирэх болтугай. Дэмжиж байна.