Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэд олон нийтэд зориулсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг цувралаар хүргэж байна.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор С.Баатаржав "Цус алдалтын үед үзүүлэх анхны тусламж, авах арга хэмжээ, зөв тээвэрлэх зөвлөмж"-ийг өглөө.
Осол гэмтэл, өвчин эмгэг, болзошгүй эрсдлийн үед цус алдалтын шинж тэмдэг, хүндрэлийг зөв тооцох, цусыг түр болон бүрэн тогтоох, эмнэлгийн байгууллага руу хэрхэн тээвэрлэх аргуудыг зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )