ТОДОТГОЛ: Тэтгэврийг ИТГЭЛЦҮҮРЭЭР нэмж ЗӨРҮҮГ АРИЛГАНА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 06 сарын 14

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого энэ оны эхний таван сарын байдлаар төлөвлөсөн хэмжээнээс 1 их наяд төгрөгөөр давж биелээд буй нь нийгэм, эдийн засагт шийдэл хүлээж байсан олон асуудлыг шийдвэрлэх боломж, нөхцөлийг бүрдүүлээд байна.

Тухайлбал, Засгийн газраас цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, зөрүүтэй байдлыг цэгцлэх дорвитой алхмуудыг энэ удаагийн төсвийн тодотголын хүрээнд оруулж ирлээ. Тэтгэврийн тухайд зөрүүтэй байдлыг арилгах шаардлага байсаар өнөөдрийг хүрсэн юм. Түүнчлэн  энэ удаагийн төсвийн тодотголоор тэтгэврийг итгэлцүүрээр тооцон нэмэгдүүлэх гэж байна. Итгэлцүүрээр нэмэгдүүлэх нь тэтгэврийг зөрүүг арилгахад чиглэсэн арга хэмжээ юм. Түүнчлэн  итгэлцүүрээр нэмж, тэгшитгэх арга хэмжээ авахын сацуу бүх тэтгэвэр авагчийн тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхээр тооцжээ.

Итгэлцүүр гэдэг нь тэтгэвэр тогтоосон өмнөх цалингийн хэмжээг өнөөгийн цалин хөлсний хэмжээнд шилжүүлэн бодохыг хэлж байгаа юм. Нэг ёсондоо, итгэлцүүр бол иргэн Доржийн тухайн үед авч байсан цалинг инфляцад идэгдэхгүй байхаар өнөөдрийн цалинтай дүйцүүлж боддог аргачлал юм.

Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяагийн өгч буй мэдээллээр, 1990-ээд оноос хойш 33 жилийн хугацаанд Засгийн газраас тэтгэвэр тооцох итгэлцүүрийг 6 удаа шинэчлэн тогтоожээ. Тэрдундаа 2014 оноос хойш буюу сүүлийн 9 жилд итгэлцүүрийг шинэчлэн батлаагүй юм байна.

Тэгэхээр 2014 онд тогтоосон итгэлцүүрээр аваад үзэхээр 1990-ээд оны цалинг 715-аар үржүүлж байж тухайн үеийн цалинтай тэнцүүлж иржээ. Харин өнөөгийн дундаж цалинтай 1990-ээд онд дундаж цалин 500  орчим төгрөгийг дүйцүүлэхийн тулд 2060-аар үржүүлэх шаардлагатай гэсэн үг.

Түүнчлэн өнөөгийн нөхцөлд тэтгэврийг 2014 оны үеийнхээр бодож, тогтоож байгаа нь бодит нөхцөл байдалтай уялдахгүй байгаа. Тиймээс УИХ-аар хэлэлцэж буй Нийгмийн даатгалын багц хуульд итгэлцүүрийг жил бүр шинэчлэн батална гэсэн заалт  оруулсан гэдгийг Х.Булгантуяа сайд хэлж байна.

Итгэлцүүр жил болгон шинэчлэгдсэнээр өмнө, хойно тэтгэвэрт гарсан хүмүүсийн хооронд тэтгэврийн ялгаа цаашид үүсэхгүй байх суурь нөхцөл бүрдэх аж.

Энэ удаагийн төсвийн тодотголын хүрээнд ирэх сарын 1-нээс тэтгэвэр авагчдын тэтгэвэр хэрхэн нэмэгдэх вэ гэдэг асуултад салбарын сайд дараах мэдээллийг өгч байна.

Долдугаар сарын 1-нээс 481 мянган тэтгэвэр авагчийн 165 мянгынх нь буюу тэтгэвэр авагч гурван хүн тутмын нэгийнх нь тэтгэвэр  ИТГЭЛЦҮҮРЭЭР нэмэгдэх нь.

Бусад тэтгэвэр авагчдын тэтгэвэр ИТГЭЛЦҮҮРЭЭР нэмэгдэхгүй байх үндэслэл нь, цалин тэтгэвэртэй холбоотой архив дахь мэдээлэл нь олдохгүй байгаа иргэд байна. Салбарын сайдын хэлж буйгаар тэтгэвэр авагч 161 мянган ахмадын ажилласан байдал, цалин, мэдээлэл нь архиваас нотлогдоогүй аж. Ажиллаж байсан байгууллага нь зарим нь татан буугдсан, олдохоо байсан,  эсвэл мэдээлэл огт байхгүй аж. Тиймээс эдгээр ахмадуудын тэтгэврийг итгэлцүүрээр нэмэгдүүлэх боломжгүй аж.

Мөн  Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай зэрэг хуульд хамрагдан тэтгэврээ тогтоолгосон иргэдийн тэтгэвэр ИТГЭЛЦҮҮРЭЭР  нэмэгдэхгүй юм байна.

Тодотгоход, 165 мянган тэтгэвэр авагчийн тэтгэвэр итгэлцүүрээр нэмэгдэх бол  тэтгэвэр авагч нийт 481 мянган ахмадын  тэтгэвэр 10 хувиар нэмэгдэх юм.

Тэтгэврийн нэмэгдлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын веб сайтад удахгүй байршуулах аж. Иргэд долдугаар сарын 1-нээс өмнө уг сайт руу нэвтрэн регистр, овог  нэрээ шивж оруулан,  ажилласан жил, тэтгэврийн нэмэгдлээ харах боломжтой аж.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (150.129.141.157) 2023 оны 06 сарын 29

ИТГЭЛЦҮҮРЭЭ ЗАРЛААЧ БИД ТҮҮНГҮЙГЭЭР ЯАЖ ЗӨВ ЭСЭХИЙГ ШАЛГАХ ЮМ БЭ . НУУЦ БОЛГОНЫ АРД ЛУЙВАР \n

0  |  0
Зочин(192.82.74.72) 2023 оны 06 сарын 27

Олон юм яриад байхын оронд итгэлцүүрээ хнлээч.

0  |  0
Солонго(66.181.178.92) 2023 оны 06 сарын 15

Сайн

1  |  0
иргэн(64.119.20.21) 2023 оны 06 сарын 15

тэр 161 000 иргэний өмнөөс тэтгэвэр авч байсийн биш байгаа.Нас барсан хүмүүсийн нэрээр авч байсан гээд байсан дээхнэ

1  |  1
зочин(66.181.160.71) 2023 оны 06 сарын 14

hХУВИАРАА НИЙГМИЙН ДААТГАЛ ТӨЛЖ БУЙ ХҮМҮҮСИЙН ТЭТГЭВРИЙГ НЭГЭН АДИЛ ИТГЭЛЦҮҮРЭЭР НЭМЭХ ЁСТОЙ ШҮҮ. УЧИР НЬ ИХ Ч БАГА Ч ШИМТГЭЛ ТӨЛЖ БУЙ ШҮҮДЭЭ. ТЭНЭГ БИШ БОЛ ТЭД ХӨДӨЛМӨРЛӨЖ ӨӨРИЙН ОРЛЛГООС ХАРИН Ч БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨХ ХЭСГИЙГ ДАВХАР ТӨЛӨӨД ЯВАА ШҮҮДЭЭ.

3  |  0
Энэ(103.229.120.235) 2023 оны 06 сарын 14

Энэ булгатуяа сайд ахмадууд өөрсдөө нөхөн ддаатгал зохиосон юм шиг яриад байхын сайн дураар төлсөн нь бас нэмэгдэхгүй гэсэн сайн дураараа төлөх хэрэггүй юм бноо

3  |  0
Довдон Оюунхүү(66.181.161.35) 2023 оны 06 сарын 14

Ажиллаж байсан байгууллага нь дампуурсан.татан буудсан байвал бидний буруу юу. Ингэж ахмадуудыг хохироож болохгүй шүү.

2  |  0
буяа(122.201.21.228) 2023 оны 06 сарын 15

аль 90 ээд оноос цэрэг олон хүүхэдтэй эх гэх болон тэтгэвэр авагчдын тэтгэвэр 30иад жил авсан тэтгэврийг тооцвол асар их мөнгө болно нөхөж тэтгэвэр өгсөн хүмүүс өршөөлөлийн хуулиар тэтгэвэр нэмсэн иргэд тухайн жилийн ндш-ийн хэмжээгээрл мөнгөө нэмж өгсөн шүү дээ юу буруу байгаа юм баримт нь олдонгүй байгаа хүмүүсийн тэтгэрийг тэтгэвэрт гарсан жилээс нь хойших импляцаар үржүүлээдл болоо биз дээ болохгүй бол насыг нь харахгүй юу тэтгэвийн зөрүү арилгах гэж яриж байхын оронд хэн нийт хэдэн төгрөгний тэтгэвэр авсан нэрийн дансанд байх ёстой мөнгө нь дууссан бол халамжинд шилжүүлэх

0  |  1
Top