Баялгийн хараал болгохгүйн тулд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлах хэрэгтэй гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 06 сарын 18

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль чуулганы хуралдаанаар гишүүдийн 87.8 хувийн саналаар батлагдлаа.

Монгол Улс анх удаа улсын төсвийн тухай хуульд эерэг үзүүлэлтээр буюу нэмэгдүүлэн тодотгох өөрчлөлтийг оруулсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, улсын төсвийн орлого давж биелэхэд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль үлэмж хувь нэмэр оруулсан гэдгийг онцлон хэлж, эх орны хишгийг ард иргэдэдээ хүртээмжтэй, тэгш хуваарилах үндсэн зарчим бол Үндэсний баялгийн сангийн тухай хууль гэдгийг сануулсан юм.

Тэрбээр, хүүхэд бүрд ялгаваргүйгээр хүүхдийн мөнгийг олгох шийдвэр халамж бус, эх орныхоо баялгаас хишиг хүртээж байгаа явдал хэмээгээд баялгаа “баялгийн хараал” болгохгүй, ерөөл болгохын тулд Үндэсний баялгийн сангийн хуулиа баталж, гадаад дотоодын шилдэг менежментийн багаар удирдуулж, “Нүүрсний хулгай”, “Баялгийн хулгай” гээд байгаа энэ эх захгүй асуудлаа цэгцэлж байж, ард иргэдэд өгөөж хишгийг нь хүртээж чадна хэмээн гэсэн юм

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top