2023 оны эхний хагас жилд улсын төсвөөс гадаад төслийн зээлийн үндсэн төлбөрт 395.2 тэрбум төгрөг төлсөн бол 420.4 тэрбум төгрөгийн гадаад төслийн зээл шинээр авч, 0.5 тэрбум төгрөгийн өмч хувьчлалын орлого төвлөрүүлжээ.
Урт хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 383.9 тэрбум төгрөг, урт хугацаат гадаад бондын үндсэн төлбөрт 2,518.1 тэрбум төгрөг төлсөн бол 2,256.0 тэрбум төгрөгийн гадаад бонд шинээр гаргажээ.
Нэгдсэн төсвийн нийт зарлага 2023 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр 9,033.8 тэрбум төгрөгт хүрч 1,490.0 тэрбум төгрөгийн дутуу зарцуулалттай буюу 85.8 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.
Сэтгэгдэл ( 0 )