ТӨСӨВ: Төсөл, арга хэмжээнд ₮623.5 тэрбумыг зарцуулжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 28

Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зардалд 2023 онд нийт 2,695.0 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Энэ оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр 623.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөснөөс 623.1 тэрбум төгрөг зарцуулж 99.9 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

“Барих-шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 2023 онд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 279.6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төсөвлөснөөс эхний хагас жилийн байдлаар 84.2 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр тусгасан нь 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top