Тооцооллоос тогтмол ДУТДАГ нүүрсний экспорт энэ онд ДАВЖ биелэх нь

2023 оны 08 сарын 14

Энэ сарын 3-ны өдрийн байдлаар нүүрсний экспорт 36 сая тонн хүрээд байна. Засгийн газар өнгөрсөн намар  2023 оны төсвийн төсөлд нүүрсний экспортыг 36.5 сая тоннд хүрнэ гэж тооцож тусган,  УИХ-аар хуульчлан баталсан.

Тэгэхээр эрх баригчдын энэ тооцоолол дотоод, гадаад аль аль талын хүчин зүйлсийн нөлөөллөөр ямар ч байсан бүрдэж байна. 

Нүүрсний экспортын мэдээллийг харахад, одоогоор өсөлт тогтвортой байна. 

Долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 3-ны өдрүүдэд нүүрс экспортын 10,927 автомашин, 950 чингэлэг тээвэр, 1,220 AGV тээвэр хийгджээ. Энэ хугацаанд 1,485.5 мянган тонн нүүрс экспортод гарчээ.

Түүнчлэн оны эхнээс 36,019.0 мянган тонн нүүрс экспортолсноор 2023 оны төлөвлөгөөнд хүрлээ гэж УУХҮЯ-наас тодотгосон. 

Ерөнхийдөө нүүрсний экспорт оны сүүл рүү хумигдаад ирдэг. Одоо долоо хоногт 1 сая гаруй тоннд хүрч байгаа экспортын өсөлт тогтвортой ийм байна гэсэн үг биш.

Өнгөрсөн жилүүдийн төсвийн төлөвлөлтийн талаарх судалгаанаас үзэхэд эрх баригчид  нүүрснээс олох орлогыг ерөнхийдөө хэтрүүлэн үнэлэх хандлага давамгайлдаг байсан.

Тухайлбал, 2021 оны төсвийн төсөлд 42 сая тонн нүүрс экспортолж 1.3 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлнэ гэж үзсэн. 

Гэтэл 2021 онд 16.1 сая тонн нүүрс экспортолж төсвийн орлого дутсан.

2022 оны төсвийг батлахдаа ч, 36.7 сая тонн нүүрс экспортод гаргахаар тооцсон. 

Гэвч төсвийн тодотголоор нүүрсний экспортын биет хэмжээг 2 дахин бууруулж,  18 сая тонн байхаар өөрчилсөн юм.

Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Төсвийн зөвлөлөөс хийсэн судалгаанаас үзэхэд, сүүлийн 10 жилийн найман жилийнх нь нүүрсний экспортын төсвийн төсөөллийн өгөгдлийг харуулсан байсан. 

Дараах зурагт мэдээлэлд үзүүлснээр  дунджаар 32 сая тонн нүүрс экспортолно гэж төсвийн төсөлд тооцоолж байсан бол дунджаар 26 сая тонн нүүрс экспортолж байжээ. Өөрөөр хэлбэл, 6 сая тонн нүүрс илүү экспортолно гэж төсөөлжээ. Бүр тодруулбал, энэ найман жилийн зургаан жилд нүүрсний экспортын төсөөллөөс гүйцэтгэл нь бага байсан байна.

Тиймээс ч эрх баригчид нүүрсний экспортыг хэт өөдрөгөөр тооцдог гэх шүүмжийг эдийн засагчид, судлаачид байнга л хэлж ярьж өнөөдрийг хүрсэн. 

Өнгөрсөн оны сүүлээр нүүрсний гэх хэрэг нийгэмд дуулиан дагуулж, нүүрсний экспорт дахь ил тод байдал нэмэгдсэн. 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2022 оны 10 дугаар сард онцгой дэглэм тогтоосноос хойш компанийн борлуулалт 4.1 дахин, нүүрс тээвэр 3.9 дахин, экспорт 2 дахин, олборлолт 2.7 дахин нэмэгдсэн. Өнгөрсөн 2022 онд 11.5 сая тонн нүүрс экспортолж, 1.1 тэрбум ам.долларын борлуулалттай ажилласан. Тэгвэл 2023 оны  долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар 14.4 сая тонн нүүрс экспортолж, 1.4 тэрбум ам.долларын борлуулалт хийн, 2022 оны бүтэн жилийн борлуулалтыг 125 хувиар, орлогыг 131 хувиар давуулан биелүүлсэн гэж мэдэгдэж буй юм. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.55.191.130) 2023 оны 08 сарын 15

Нийт борлуулж буй нүүрсний 50-аас илүү хувь нь авлигачдын кармаанд ордог байсан. Аймаар луйварчид юмаа

0  |  0
Ард иргэд(66.181.183.89) 2023 оны 08 сарын 14

Нүүрсний хулгайч ажнай Батэрдэнэ Аюурсайхан 2 оо яах гэж бна даа

1  |  0
zochin(122.201.22.19) 2023 оны 08 сарын 14

dr.pradahnilal omri

0  |  0
zochin(122.201.22.19) 2023 оны 08 сарын 14

omri omri desole desole omir prdahanllai

0  |  0
DR. PRADHAN(129.205.113.163) 2023 оны 08 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Зочин(86.111.139.51) 2023 оны 08 сарын 14

Ajnai gedeg gm nuhuriin hulgai ilchlegdeed hulgai hudal abilgagui bolson um bailgui

1  |  0
Иргэн Иргэн(59.153.86.120) 2023 оны 08 сарын 14

Тэр төсөөллөөс дутсан хэмжээний орлого нүүрсчин авилгачдын карманд орсон байна. Энэ хэмжээгээр авилгачидаас эргүүлж төлүүлэх хэрэгтэй

2  |  0
Top