ИНФОГРАФИК: Төсвийн орлого  ₮3.5 их наядаар өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 17

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.5 их наяд төгрөг буюу 37.0 хувиар өсжээ.

Харин тэнцвэржүүлсэн орлого 12.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.2 их наяд төгрөг буюу 42.5 хувиар өссөн байна.

Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 11.1 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн ашигтай гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top