АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын 2021 оноос хойш Х сүлжээнд /хуучин Twitter/ оруулсан анхны пост нэг цагийн дотор 16 сая хандалт авчээ. Постыг нийтэлснээс хойш нэг цагийн дотор 80 мянга гаруй коммент, 143 мянган шейр, 335 мянга гаруй лайк авчээ.
Доналд Трамп шоронд авхуулсан гэрэл зургаа тавьж, “сонгуульд хөндлөнгөөс оролцох нь”, “хэзээ ч бүү бууж өг” гэж бичээд өөрийн сайтын линкийг оруулжээ. Хамгийн сүүлд Доналд Трамп 2021 оны нэгдүгээр сарын 8-нд жиргэж байв. Тэрбээр энэхүү нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгч байсан бөгөөд 2021 оны нэгдүгээр сард Капитолий руу түүнийг дэмжигчид дайрсны дараа Трампын твиттер аккаунтыг хаасан билээ.
Илон Маск “Twitter” компанийг худалдан авсны дараа түүний аккаунтыг сэргээсэн ч улстөрч эргэж ирэхээс татгалзаж байсан юм. Пүрэв гарагт Доналд Трамп Жоржиа мужийн хорих газарт ирж, богино хугацаанд саатуулагдсан. Энэ үеэр түүний гэрэл зургийг авсныг Фултон тойргийн цагдаагийн газар цацсан байна. Доналд Трамп нь АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан, хашиж байхдаа хорих газарт гэрэл зураг авхуулсан /mug shot/ анхны хүн болж байна.
Сэтгэгдэл ( 0 )