Ромын пап Фрэнсис: Монголд ах дүүгийн хувиар очно

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 28


Ромын пап Фрэнсис Монгол улсад ах дүүгийн хувиар очно хэмээн мэдэгджээ.

Тэрбээр “Ирэх пүрэв гарагт Азийн зүрх болсон Монгол улсад хэд хоног зочилно. Энэ бол маш их хүсэн хүлээсэн айлчлал. Энэ айлчлал тооны хувьд цөөн ч энэрэл, нигүүлслээр агуу их, амьдрал дүүрэн сүмийг тэврэх боломж олгоно” хэмээн Ромын хамба мэдэгджээ.

Ромын пап наймдугаар сарын 31-ээс есдүгээр сарын 4-нд Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монгол дахь католик сүмүүдийн урилгаар Монгол Улсад айлчилна. Тэрбээр Монголын ард түмэнд хандан, ах дүүгийн хувиар тэдэнтэй уулзахад баяртай байна гээд Монголын эрх баригчдад урьсанд талархаж, айлчлалыг зохион байгуулж буй хүн бүрд баярлаж, талархаж буйгаа илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top