Төсвийн орлого ₮4.3 их наядаар өсчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 09 сарын 18

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ  оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 15.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.3 (39.2%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 14.6 их наяд төгрөг болж, 4.6 (45.7%) их наяд төгрөгөөр тус тус өсчээ. 

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ  оны эхний найман сард 12.8 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наяд төгрөгийн ашигтай гарчээ.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2023 оны наймдугаар сард 2. 3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 803.3 (53.0%) тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 2. 2 их наяд төгрөг болж, 850.5 (64.5%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2023 оны наймдугаар сард 1.7 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 458.1 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.

Татварын нийт орлого 2023 оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 13.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.4 (47.1%) их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татварын орлого 1.7 (82.9%) их наяд төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны татвар 1.4 (2.4 дахин) их наяд нийгмийн даатгалын орлого 537.8 (29.0%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 472.4 (19.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top