НҮБ-ын Ерөнхий ассамблейн индэр дээр дэлхийн олон удирдагч байр сууриа илэрхийлснээс олны анхаарлыг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийн илтгэл татав.
“Украины эсрэг дайны зорилго нь манай орныг, манай ард түмэн, нөөц баялгийг бидний эсрэг, дүрэмд суурилсан дэлхийн дэг журмын эсрэг зэвсэг болгох явдал юм” гэж Зеленський мэдэгджээ. Түүний хэлснээр, Орос дэлхий дахиныг сүүлийн дайн руу түлхэж байна. Украин нь Оросын түрэмгийлэл дууссаны дараа дэлхий дээр хэн ч нэг ч ард түмэн рүү халдахыг зориглохгүй болгохын тулд бүхнийг хийж байна. Цэргийн гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх ёстой. Хүмүүс гэртээ харьж, эзлэн түрэмгийлэгчид буцах ёстой.
Тэрбээр Орос Украинд цөмрөн орсноор дэлхий дахиныг ноцтой аюулд оруулав. Орос цөмийн зэвсэг эзэмших эрхгүй. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хүнсний бүтээгдэхүүнээс авхуулаад эрчим хүч, цөмийн эрчим хүч гээд бүхнийг зэвсэг болгон ашиглаж байна. Москва Европт хамгийн томд тооцогддог Запорожийн атомын цахилгаан станцыг эзлэн авч, “бохир бөмбөг” болгосон. Оросын хүчнүүд Украинаас олон тооны хүүхэд хулгайлан, тэднийг эх орноо үзэн ядахад сургасан гэмтэй.
Цаашдын үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг нээлттэй байх учиртай. Путины холбоотон асан, “Вагнер” группийн тэргүүн Евгений Пригожины хувь заяа Оростой гэрээ, хэлцэл байгуулах нь ямар аюултай болохыг харуулж байна гэжээ.
Жо Байден: Дэлхий дахин залхана гэж Орос үзэж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден НҮБ-ын индэр дээрээс хэлсэн үгэндээ АНУ энэхүү чухал цаг үед ямар хариуцлага үүрэх ёстойгоо ойлгож байгаа бөгөөд НҮБ-ын бүх гишүүн оронд хандан Оросын түрэмгийллийн эсрэг байр сууриа илэрхийлэхийг уриалав.
Хоёр жил дараалан НҮБ дах уулзалтууд Оросын эхлүүлсэн дайны сүүдэрт болж байна. Орос дэлхий дахин залхаж, Украинд балмад үйлдлээ үргэлжлүүлэх боломж олгоно гэж үзэж байна гээд хэрэв бид түрэмгийлэгчийг номхотгохын тулд НҮБ-ын дүрмийн гол зарчмуудаас татгалзвал энэ байгууллагын гишүүн бүр хамгаалагдана гэсэн итгэлтэй байж чадах уу? Хэрэв бид Украиныг тастаж хаяхыг зөвшөөрөх юм бол аль ч улсын тусгаар тогтнолын баталгааны талаар ярих боломжтой юу? Мэдээж хэрэг үгүй гэж Цагаан ордны тэргүүн онцолжээ.
Тиймээс АНУ холбоотон, түншүүдийн хамтаар өөрийнхөө тусгаар байдал, эрх чөлөө, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлаа хамгаалан буй эрэлхэг Украины ард түмэнтэй мөр зэрэгцэн зогсох болно хэмээн Жо Байден мэдэгджээ.
Тэрбээр АНУ цаашид ч Украинд шаардлагатай дэмжлэг үзүүлсээр байх болно гэжээ. Украинтай холбоотой асуудлаас гадна Жо Байден мөн уур амьсгалын өөрчлөлт, хиймэл оюун ухааны сэдвийг хөндсөн байна.
Ноёрхох гэсэн ухаангүй мөрөөдөл
Байдены хэлсэн үгийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерриш дэмжив. Түүний хэлснээр, Оросын эхлүүлсэн энэ дайн амьдралыг нурааж, хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж, гэр бүлийг салган, хүүхдүүдийг өнчрүүлж, мөрөөдөл, найдварыг үгүй хийж байна.
НҮБ-ын тэргүүн дэлхий дахинд Украины хүнс, Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бордоо хэрэгтэй байна. Эдгээрээс зах зээлийн тогтвортой байдал, хүнсний аюулгүй байдал шалтгаалж байна.
Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда хэлсэн үгэндээ Оросын Украин руу довтолсныг 1939 онд нацист Герман, ЗХУ Польш руу довтолсонтой зүйрлэв. Түүний хэлснээр, тэр үед мөн одоо ч бусдыг ноёрхох гэсэн ухаангүй мөрөөдөл байсан. Гэхдээ тэр өдрүүд өнгөрсөн ба хэзээ ч эргэн ирэхгүй.
Германы канцлер Олаф Шольц НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг шинэчлэх, Ази, Африк, Латин орнуудыг өргөнөөр оролцуулах, олон улсын хамтын ажиллагааг хэжүүлэх талаар байр суурийг илэрхийлжээ.
Түүний хэлснээр, НҮБ нь олон туйлт ертөнцийн бодит байдлыг хангалттай тусгаж чадахгүй байна. Энэ нь Аюулгүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд тод илэрч байна. Ази, Африк, Латин Америкийн улс орнууд энэ бүтцэд илүү жин эзлэх бүрэн эрхтэй.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орны гурав нь шинэчлэлийн асуудлыг урагшлуулах хүсэлтэй илэрхийлсэн. Эдгээр нь Их Британи, АНУ, Франц. Тэрбээр мөн Германыг 2027 болон 2028 онуудад байнгын бус гишүүнээр сонгогдох хүсэлтийг дэмжихийг уриалжээ.
Олон улсын хамтын ажиллагааг, тэр дундаа дэлхийн өмнө хагастай өргөжүүлэхийг Шольц чухалчилжээ. “Бидний эрх чөлөө, ардчилал, хөгжил цэцэглэлт Европ болон бүх дэлхийн сайн сайхантай гүн холбоотой” гэж Германы засгийн газрын тэргүүн онцолжээ. Одоо буй эвсэл, холбоодыг бэхжүүлэхээс гадна шинэ түнш эрэлхийлэх нь чухал байна. Ингэснээр нэг талаас хэт хамааралтай болох эрсдэлийг буруулах боломжтой гэжээ.
Японы Ерөнхий сайд Фүмио Кишида БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай биечлэн уулзахад бэлэн гэж НҮБ-ын индэр дээрээс мэдэгджээ.
Түүний хэлснээр, Япон улс БНАСАУ-тай харилцаагаа хэвийн болгох, хоёр улсын хоорондын асуудлыг, тэр дундаа Японы хулгайлагдсан иргэд болон Пёньяны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлуудыг бүрэн дүүрэн шийдэхийг хүсэж байна. Тэрбээр БНАСАУ-тай хамтран Япон, Хойд Солонгосын харилцааны шинэ эрин үеийг нээхэд бэлэн хэмээн мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 9 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
Delhiin ba Evropiin ulsuud Zerlinskiigees zalhaj eh oron ard tymen hugchuluu bododj ihelvee.ANUiin utasan kugel aliagaa aldavaa.Hervee Oros tsumiin zevsegyi bolvol.Delhii haishaa ergeh ni mash oilgomjtoi.ANUiin tsunug uvgun ene 2 balaij ehlsen.Salag uvgun hyyteige niilj delhiig hytnd baidald oruulsan daa.
Энэ нөхөр Дэлхийн2 дайны үед Германд урваж байсан Вандерийн удам бхаа..Үкрайныг фашистуудаас Оросууд чөлөөлсөнг таг мартсан качин нөхөр юмаа\n.
Орост цөмийн зэвсэг эзэмших эсэхийг энэ алиа салбадай мэддэг юм биш
Слава украйн
Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed
Улс орноо хүн шиг авч явсан бол өдийд элий балай юм яриад явж байхгүй л байсан даа
Энэ Зеленский зайлуул Украйн гэдэг улсыг устгах эхлэлийг тавилаа даа. Энд тэнд очиж яаж ч дэмийрээд аврагдах нь өнгөрсөныг Америк ч ойлгож эхэлсэн байна.