Төсвийн орлого ₮15.2 их наяд хүрсний ₮5.2 их наяд нь эрдэс баялгийн салбараас төвлөрчээ  

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 09 сарын 25

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого энэ  оны эхний найман сарын байдлаар 15,248.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 4,291.9 тэрбум төгрөг буюу 39.2 хувиар өссөн дүнтэй  байна.

Тэгвэл үүнээс, Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 5,215.4 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 2,713.5 тэрбум төгрөг буюу 2.1 дахин өсчээ.

Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг дараах хүснэгтэд салбараар харуулав.



 

  • Уул уурхай, олборлох 4,960.1 тэрбум төгрөг буюу 32.5 хувь,
  • Газрын тос 200.0 тэрбум төгрөг буюу 1.3 хувь,
  • ТЗ-ийн төлбөр 21.8 тэрбум төгрөг буюу 0.1 хувь,
  • Бусад орлого 33.5 тэрбум төгрөг буюу 0.2 хувь.

 

Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 34.2 хувийг бүрдүүлж байна.


УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОХ САЛБАРЫН ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛСЭН ОРЛОГО

2023 оны эхний найман сарын байдлаар улсын төсөвт 4,960.1 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр  төвлөрүүлсэн байна. 


 

Өнгөрсөн оны мөн үеэс 2,536.6 тэрбум төгрөг буюу 2 дахин өсчээ. Үүнээс:

 

  • Нүүрс 3,025.1 тэрбум төгрөг,
  • Зэс 1,506.6 тэрбум төгрөг,
  • Алт 166.1 тэрбум төгрөг,
  • Цайр 111.0 тэрбум төгрөг,
  • Төмөр 51.2 тэрбум төгрөг,
  • Хайлуур жонш 19.6 тэрбум төгрөг,
  • Бусад ашигт малтмал 80.6 тэрбум төгрөг.

 

Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарсан байна. Үүнд:

 

Нүүрс 2,151.2 (3.5 дахин) тэрбум төгрөг,

Зэс 319.8 (26.9%) тэрбум төгрөг,

Төмөр 18.4 (55.9%) тэрбум төгрөг,

Алт 7.7 (4.9%) тэрбум төгрөг,

Цайр 6.6 (6.3%) тэрбум төгрөг,

Хайлуур жонш 4.9 (33.2%) тэрбум төгрөг,

Бусад 28.2 (53.7%) тэрбум төгрөг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top