“Ханжоу 2022” 19 дэх удаагийн Азийн наадмын сүүлийн өдөр буюу аравдугаар сарын 5-7-нд гимнастикийн төрөл зохион байгуулагдана. Энэ удаагийн Азийн наадам спортын гимнастик, трамполин, уран сайхны гимнастик гэсэн 3 төрлөөр болно.
Монгол Улсаас спортын мастер Б.Болормаа дасгалжуулагчтай СМ З.Анхтамир, СМ Э.Лхагвацэцэг, СМ Н.Анужин, СМ Г.Гүнчинмаа нар уран сайхны гимнастикийн ганцаарчилсан төрөлд оролцох юм.
Мөн ОУ-ын шүүгч Б.Эрдэнэзаяа тус тэмцээнийг дэнслэнэ.
Сэтгэгдэл ( 0 )