АНУ, холбоотнуудынхаа хамтаар өөрсдийнхөө үйлдлээр дэлхийн хоёрдугаар хүйтэн дайн гарахад хүргэж байна БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун БНАСАУ-ын Ардын дээд хурлын чуулган дээр мэдэгджээ.
Тэрбээр АНУ-ыг хамгийн аюултай улс хэмээн нэрлэжээ. АНУ тэргүүтэй империалист хүчнүүдийн давамгайлах, нөлөөгөө тэлэх эрмэлзэл нь хоёрдугаар хүйтэн дайны бүтцийг бий болгож, улмаар энэ нь тусгаар улсуудад заналхийлж байна. БНАСАУ нь цөмийн зэвсгийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ гэж Ким УЖон мэдэгдсэн байна. Пёньянд АНУ тэргүүтэй өрнөдийн ноёрхлын эсрэг тэмцэж буй улс орнуудтай харилцаагаа бэхжүүлэх шаардлагатай байна. АНУ, Япон, БНСУ-ын цэргийн холбоо нь НАТО-ийн Ази хувилбар бөгөөд дайн, түрэмгийллийн шалтгаан юм гэж БНАСАУ-ын удирдагч онцолсон байна.
Умард Солонгос цөмийн хүчээ шинэчлэх, цөмийн зэвсгийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх шаардлагатай. Цөмийн зэвсгийн салбарт гаргаж буй хүчин чармайлт нь БНАСАУ-ын эсрэг дайн өдөөх аюул нүүрлэж буй нөхцөлд тогтоон барих чадавхыг хэрэгжүүлэхэд чухал гэж Ким Жон Ун үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )