Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналт болон цагдаагийн дарга асан нарын хэрэг шүүхэд шилжлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 10 сарын 02

Өнгөрөгч долоо хоногт прокурорын байгууллагаас мөрдөн байцаалтын 2,703 хэрэгт хяналт тавьжээ. Үүнээс 126 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Ш.Х нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, “Ж” ХХК-д давуу байдал бий болгосон гэх, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.О, тус аймаг дахь Цагдаагийн газрын дарга А.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх, Дундговь аймагт төмрийн уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Ш” ХХК нь Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсад ашиглахыг хориглосон, хязгаарласан химийн хорт, аюултай бодисын жагсаалтад орсон 17 нэр төрлийн болон нэр хаяг тодорхойгүй химийн бодисыг хадгалсан гэх хэргүүдийг тус тус харьяа шүүхэд шилжүүлсэн байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
шалгаачээ(203.23.49.49) 2023 оны 10 сарын 06

Мобикомын луйвар хийж байгааг шалгаж Монголын хэдэн зуун мянган иргэдийг хулхидан илүү төлбөр нэхэж өр үүсгээд хуйвалдааны журмаар банкны өрийн хар дансанд бүртгэж албаар төлүүлэх арга хэмжээ авдаг луйварыг зогсоогоочээ.

2  |  0
Top