Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр эдийн засгийн сэтгүүлчидтэй өглөөний уулзалт хийж, 2024 оны төсвийн төслийг танилцууллаа.
Төсвийн төсөлд нүүрсний экспортыг 60 сая тонн, эдийн засгийн өсөлтийг 7 хувьд хүргэх, инфляцыг 8,5 хувьд хүртэл бууруулахаар тусгажээ.
Засгийн газраас ирэх 2024 онд уул уурхайн бүтээгдэхүүнийг ил тод биржээр арилжаалах, хилийн боомтын дэд бүтцийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр төсвийн нийт орлогыг 25.3 их наяд төгрөг хүрнэ гэж тооцжээ.
Мөн, зэсийн баяжмалын дэлхийн зах зээлийн үнийг 9000 ам.доллар, экспортын биет хэмжээг 1,5 сая тонн, төмрийн хүдрийг 84 ам.доллар, биет хэмжээ нь 8,4 сая тонн, газрын тосыг нэг баррель нь 83 ам.доллар, 4,8 сая тонныг экспортолно гэж төсөлд тусгажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хэдэн жил алдагдалтай төсөв баталснаар хэл хулгайчаа