ТӨСӨВ: 2024 оны сонгуулийн зардалд 72 орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгажээ

Автор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 04

Сангийн яамнаас 2024 оны улсын төсвийн төслийг өчигдөр /2023.10.03/ танилцуулсан. 2024 оны Улсын төсөвт 25.3 их наяд төгрөгийн орлого, 27.2 их наяд төгрөгийн зарлагатай байхаар тооцоолж, алдагдлыг 2.1 их наядаар байхаар тусгажээ. Эргэн сануулахад 2023 оны улсын төсвийн алгадлыг 1.4 их наяд төгрөг байхаар баталж байв.

Ирэх жил УИХ-ын ээлжит сонгууль болох тул төсвийг огцом тэлэлгүйгээр нийгмийн халамж болон цалинг инфляцын түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэхээр болжээ. Ингэхдээ УИХ-ын болон орон нутгийн ээлжит сонгуулийн зардалд нийт 72 орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгасан байна. Харин инфляцын түвшин 8 хувиас доошгүй байхаар төсөөлж байгаа учир ирэх оны төсвийн төсөлд иргэдийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхээр болжээ.  

Мөн ирэх оноос эхлэн улсын төсвийн төсөлд нийт иргэдээс санал хүсэлтийг цахимаар авдаг байхаар зохицуулалтыг хийхээр судалж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.190.73) 2023 оны 10 сарын 04

Хулгайч нарыг сонгоход зөрцуулах мөнгө. 72 тэрбумаар хэдэн км метро барих вээ

1  |  0
Top